АНУ-ын ТТГ-ын дарга Пхеньянд очиж, Ким Чен Унтай уулзжээ
2018-04-18

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар ирэх зургаадугаар сарын эхээр уулзахаар төлөвлөж буй юм.

 

 

Тэгвэл уг уулзалтаас урьтаж АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Майк Помпео Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо нууцаар айлчилсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг уламжлав.

 

Тэрбээр энэхүү нууц айлчлалынхаа үеэр удирдагч Ким Чен Унтай уулзсан байна. “Уулзалт амжилттай болсон” хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас онцлов.

 

Майк Помпеогийн бие төлөөлөгч “Ерөнхийлөгч Трамп, Ким Чен Унтай олон салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Уулзалт амжилттай болно гэх итгэл дүүрэн байна” хэмээн мэдэгджээ.

 

Трамп өнгөрсөн сард Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг албан тушаалаас нь огцруулсан билээ.Уг албанд Майк Помпео томилогдох магадлалтай талаар эх сурвалжууд мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин