ТРАМП-КИМ нар уулзсаны дараа Си дарга Пхеньянд айлчилна
2018-04-18

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун анхны төрийн дээд хэмжээний айлчллаа өнгөрсөн сард БНХАУ-ын Бээжин хотноо хийсэн билээ.

 

 

Тэгвэл Ким Чен Уны урилгаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин ирэх зургаадугаар сардаа багтаан Хойд Солонгосын Пхеньян хотноо айлчлахаар болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.straitstimes.com” сайт уламжлав.

 

Гэхдээ Си дарга ирэх зургаадугаар сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ким Чен Ун нарын түүхэн уулзалтын дараа Пхеньян хотноо айлчлах гэнэ.

 

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Бид Хойд Солонгостой өндөр түвшний харилцааг бэхжүүлэх, стратегийн харилцаа холбоог гүнзгийрүүлэх хүсэлтэй. Мөн хоёр улсын иргэдэд харилцан ашигтай солилцоо болон хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Хятадын тэргүүн хатагтай хар толботой хувцас өмсөөд Чи хар толбо гэсэн утга харуулсан юм болов уу?
2018-04-18