Трампын заавраар порно одыг заналхийлсэн эрийн ам зургийг гаргажээ
2018-04-19

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай бэлгийн харьцаанд орсон гэх нууцаа насанд хүргэгчдийн киноны од Сторми Даниэлз илчилсэн билээ.

 

 

Трамп, Сторми нар 2006 онд дотно харилцаанд орсон бөгөөд өнгөрсөн онд зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нь Трампын хувийн өмгөөлөгч Майк Коэн түүнтэй хаалтын гэрээ байгуулж, улмаар 130 мянган ам.доллар өгчээ.

 

Сторми нууцын гэрээ байгуулахаас өмнө буюу 2011 онд Трамптай харилцаанд орсон талаараа нэгэн хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ заналхийлэлд өртсөн талаараа ярилцлагынхаа үеэр дурьдсан юм.

 

“2011 онд би Трампын талаар үнэнийг ярихаар шийдсэн. Лас Вегас хотын нэгэн худалдааны төвийн өмнөх зогсоолоос гарах гээд охиныхоо хамтаар явж байхад 30 орчим насны эрэгтэй ирээд “Үнэний талаар ярьвал энэ хөөрхөн охин ээжгүй болно” гэж хэлсэн. Би энэ явдлын дараа ярилцлага өгөхөө больсон. Би их айсан.  Охиноо аюулд оруулахыг хүсээгүй” хэмээн Сторми ярьжээ.

 

Тэрбээр өчигдөр долоон жилийн өмнө заналхийлсэн, Трампын явуулсан хөлсний ажилтны ам зургийг нийтэд үзүүлсэн байна. Энэ талаар Трамп твиттертээ “Ийм хүн байхгүй. Хуурамч зураг” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Трампд:
Наад янхан чинь гэрээгээ зөрчөөд үнэнийг хэлсэн нь өөрөө гэрээгээ зөрчсөн байна. Иймд наад янхнаасаа мөнгөө буццаж аваа. Гэрээний дагуу болохгүй бол рекетчин явуулаад ав тэгээд талыг нь шагналд өг. Янхнуудыг даврааж болохгүй.
2018-04-19