УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа
2018-04-19

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Д.Лүндээжанцан гишүүний өргөн барьсан уг хуулийн төсөл нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой заалтыг сэргээх асуудал байлаа. Хэрэгт холбогдоод байгаа Д.Гантулга гишүүний асуудал уг заалтаас болж хууль эрхзүйн үндэслэлгүй нөхцөлд ороод байгаа юм. 

 

Мөн УИХ ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсангүй. Үдээс хойшхи хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн төслийг  үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин