Захиалгаар Филиппин эмэгтэйг хөнөөсөн америкчуудад ял оноожээ

Филиппинийн Дээд шүүх захиалгат аллага үйлдсэн АНУ-ын гурван иргэнд бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Ял сонсоод буй Жозеф Хантер өмнө нь АНУ-ын армид мэргэн бууч байжээ. Тэрбээр хоёр хамтрагчийнхаа хамтаар өнгөрсөн 2012 онд нэгэн гэмт бүлэглэлийн толгойлогчоос аллагын захиалга авчээ. Тэд захиалгын дагуу Филиппинийн Манила хотноо үл хөдлөх хөрөнгийн зуучлагч эмэгтэйг хөнөөжээ.
Маргаантай газрын асуудлаас болж толгойлогч эр болон зуучлагч эмэгтэй нар байнга зөрчилддөг байсан гэнэ.
Олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг хар тамхины бүлэглэлийн толгойлогч Пол Ле Рузийн хамгаалалтын албанд Жозеф Хантер ажилладаг байжээ.
Тэрбээр эзнээсээ аллагын захиалга авсныхаа дараа армид хамт хүчин зүтгэж байсан Адам Самиа, Карл Дэвид Стилвэлт санал тавьсан байна. “Ажил дууссаны дараа тэдэнд тус бүр нь 35 мянган ам.доллар өгнө” хэмээн Хантер амласан аж.
Адам, Карл нар үйлчлүүлэгчийн дүрээр хохирогч эмэгтэйтэй уулзаж, улмаар Манила дахь ажлын байрынх нь ойролцоо хоёр удаа буудаж, хөнөөжээ.
Шүүх хурлыг ахалсан шүүгч “Энэхүү захиалгат аллагын хэрэг яг л киноны үйл явдал шиг өрнөжээ” хэмээн мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ