Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нар оффшор данстайгаа мэдэгджээ

img

 

УИХ-ын гишүүн Сү.Батболд, Д.Цогтбаатарын нарын дөрвөн хүн оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлснээ АТГ-т мэдэгдсэн талаар мэдээлсэн. Тэднээс гадна УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нар оффшор данстай гэдгээ АТГ-т мэдэгджээ. Мөн гадаад улс орнуудад Монгол Улсыг төлөөлж буй албан тушаалтнууд оффшор данс эзэмшдгээ мэдүүлжээ. Тэд оффшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн аж. Нийт 16 албан тушаалтан энэ талаараа Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэж бүртгүүлсэн байна. 

 

Мэдүүлэг гаргагч

Албан тушаал

Хамаарал бүхий этгээд

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэр

Тайлбар

1 Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Охин Сингапур улс Үл хөдлөх хөрөнгө орон сууцтай, зээлийн данс эзэмшдэг, мөн охин нь суралцдаг.
2 Б.Дэлгэрсайхан УИХ-ын гишүүн - Швейцарь улс 2 данс эзэмшдэг
3 Б.Асралт Гаалийн ерөнхий газрын дарга Дүү Хонконг Цалингийн данс эзэмшдэг
4 Б.Соёлмаа Авлигатай тэмцэх газрын ажилтан Дүү Ирланд улс Харилцах данс эзэмшдэг
Сингапур дахь Элчин сайдын яам:
5 С.Амардөлгөөн 2 дугаар нарийн бичгийн дарга - Сингапур улс Цалингийн данс эзэмшдэг
6 Ж.Соёлмаа 2 дугаар нарийн бичгийн дарга, консул - Сингапур улс Цалингийн данс эзэмшдэг
Швейцарийн холбооны улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар: 
7 Л.Пүрэвсүрэн Байнгын төлөөлөгч Эхнэр, охин Швейцарь улс Цалингийн данс эзэмшдэг
8 А.Ариун 1 дүгээр  нарийн бичгийн дарга Нөхөр Швейцарь улс Цалингийн данс эзэмшдэг
9 Э.Батзориг Байнгын төлөөлөгчийн орлогч - Швейцарь улс Цалингийн данс эзэмшдэг
10 Н.Ачгэрэл Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх - Швейцарь улс Цалингийн данс эзэмшдэг
11 Д.Мөнхжаргал Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх Эхнэр Швейцарь улс Цалингийн данс эзэмшдэг
12 Б.Золтуяа Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх Нөхөр Швейцарь улс Цалингийн данс эзэмшдэг
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа
13 С.Эрдэнэ Ерөнхий консул - Хонконг Цалингийн данс эзэмшдэг
14 Б.Галданжамц 3 дугаар нарийн бичгийн дарга - Хонконг Цалингийн данс эзэмшдэг
15 Б.Мөнгөн Консул - Хонконг Цалингийн данс эзэмшдэг
16 С.Сатай Консул - Хонконг Цалингийн данс эзэмшдэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол улсынхаа баялгийг харьд аваачаад оффшорт нуучихдагийг л ерөөсөө ойлгохгүй юм. Алдар нэр алт мөнгөө аваад газар дор орчихгүй л баймаар. Эх оронч бай л даа.
2020-12-12
зочин:
Ариун цагаан хлдолмороороо олсоп монго бахархплтай багсаатал бариад явж байсан ч зовох юмгуй
2018-12-14
Иргэн:
Арчаагүй дээрэмчин луйварчид!!!
2018-12-13
Bold:
End baigaa mongo bvgd ulsaas hulgailsan mongo
2018-12-13
Сонин:
Одоо үед бүхий л хүмүүс гадаадад данстай болох хэрэгтэй шүү. Монгол улсын маань банк маш найдваргүй болсон доо. Оффшор бол харин ч найдвартай шүү дэлхийн хүмүүс тийшээ л ханарч байна
2018-12-13
Хулан:
минийхээр бол манай тагнуулынхан бүгдийг нь мэдэж байгаа.Тэгээд л шалгах талаар ярихгүй хийхгүй байгаа байх.Засаг хаашаа эргэхийг хүлээж байгаа биз ккк. Одоохондоо ашиггүйч байгаа юм билүү
2018-12-13
Ганбаа:
Бизнес хийж байсан хүн мэдээж гадаадад данстай байна шүү дээ. Энийг нээх том асуудал болгож ярих хэрэггүй шүү дээ.
2018-12-13
Ха ха:
Мэдсээр харсаар л суугаад жинхэнэ ҮХЭР Монголчууд шүү
2018-05-23
энэ дэлгэрсайхан гэж монголыг хужаатай нийлж тоносон луйварчин үхдэггүй ээ
2018-05-22
Soloit avgai:
ehe Achgerel gen neg soloitoi elii balai avgai dahiad hureed irsen yumuu.. yanaaaaaa.. OMG... Beejin deh Swiss elchind hamag bulaig n delgej hoolgonoo.. Geneviin mongolchuudig estoi aimaar deerelhdeg aimshgiin avgai! chi harj bgaarai
2018-05-22
Наргүй:
Өөр хүнд шилжүүлж өг гээгүй биз дээ. Дүү Асралт нь.ядаж байхад бас данстай.
2018-05-21
Сонгогч:
Монголын валютын нөөц болон санг гадаадад аваачаад офшортооо чихчээд гавъяа байгуулсан юм шиг суух энэ хүмүүс төрийн түшээд биш ялтан байх ойлгомжтой адгийн шаар шавхруунууд юма.
2018-05-20
zochin:
Гадныхан болон тэдний гар хөл бологсод Монгол Улсыг өөрсдийн хяналтанд байлган, газрын баялгийг авахын тулд Монгол төрийн нүд, чих болсон тусгай алба, тагнуулын байгууллагын бүтцийг 1996 оноос хэрхэн задалж, сарниулахыг оролдож, алхам хийж ирснийг дэд хурандаа Б.Чулуунбат тодорхой цаг хугацаа, тоо баримттайгаар илчлэн, олон нийтэд ухуулан мэдээлж байв. #100ЧухалСэдэв - #Тавантолгой (2-р хэсэг) нэвтрүүлгийн хэсгээс #ТусгаарТогтнол #ТусгайАлба #УИХ54рТойрог #Чулуунбат
2018-04-26
Офшор данс болон гадаад дах данс 2 маш том ялгаатай. Энд хамаагүй хольж хутгажээ
2018-04-24
ррүр:
цалингаа офшор бүсийн дансанд хийэг гэсэн үг юм уу. ойлгохгүй байна аа. энэ чин тэдний мөнгө биш ш дээ.
2018-04-20
Сv. БАТБОЛД ХУЛГАЙЧЫГ МОНГОО УЛСАД ШИЛЖУУЛЭЭД ОГ ГЭСНЭЭС ООР ХУНД ШИЛЖУУЛ гээгуй байхаа
2018-04-20
Наргүй:
Өөр хүнд шилжүүлж өг гээгүй биз дээ. Дүү Асралт нь.ядаж байхад бас данстай.
Миеэгийн тойрон хурээлэгчид бугд оффшор данстай. оорийнхоо хулгайчдыг бугдийг нь монголог болгосон нь унахгуй байгаагийн учир болгоо
2018-04-20
АЛАГАА:
ОФФШОРТ байгаа МӨНГИЙН ОРУУЛЖ ИРЖ УЛС ОРНОО ӨРГҮЙ БОЛГОМООР БАЙНА шүү
2018-04-20
Zochin:
Mongoliin baylgiig zaraad mongiign mongold oruulhgui shuud ofshordohiin delgersaihan
2018-04-19
зочин:
Энхамгалан урьд юу юу гээд байлаа даа, Би шударга хүн надыг гүтгэлээ энэ тэр гээд бөөн юм болж байсан, одоо Энхамгалангийн Оффшор дансанд дахь Хөрөнгө ямар эх үүсвэртэй, Татвараас зайлсхийсэн гээд АТГ Шалгах хэрэгтэй, Тэртээ тэргүй хэзээ нэгэн цагт Хууль хяналтынхан илэрүүлэх л байсан, Оффшор дансаа оруулж ирсэн Нөхдүүдыг даруй Шадгах хэрэгтэй, Улсын хөрөнгийг Хулгайлж гадагш нь гаргаж нуусан л байгаа шүү дээ,Жирийн иргэд Хадгаламжиндаа гэнэт Эх ҮҮСВЭР НЬ мэдэгдэхгүй их хэмжээ Хөрөнгө мөнгө хадгалвал Хууль хяналтын шалгаад сүйд хийж байгаа шүү дээ, Нууж хаасан юм цаанаа л сэжигтэй дөө
2018-04-19
Энх-Амгалан гэж харах царайны хужаа, тэгж л таарна.
2018-04-19
oppsher zali:
tsalingiin dans gedeg ni huuliin tsoorhoi ni yum bna l daa
2018-04-19
zochin:
enx-amgalan gej neg xogiin xudalch gar bnaa
2018-04-19