Л.Болд: Хүүхдийн мөнгийг хэлэлцье

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулсны дараагаар зарим гишүүд горимын санал гаргав. УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Өнөөдрийн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй. Хүүхдүүд хүлээж байгаа. Өнөөдөр мөн төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн төрсөн өдөр. Түүний Монголын нийгэмд байгуулсан гавьяаг ард түмэн мэднэ. Энэ хүнийг 1998 оны аравдугаар сарын 02-нд Ерөнхий сайдаар томилогдохоор тохироонд хүрсний дараагаар бусдад алуулсан. Энэ бол Монголын ардчилалд хар толбо үлдээсэн. Өнөөдөр С.Зоригийн гэгээн дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөнө.  Монголынхоо их эвлэрлийн төлөө өнөөдөр Хүүхдийн мөнгийг хэлэлцье гэлээ. УИХ-ын дарга М.Энхболд:

 

-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх төслийг Засгийн газар яаралтайгаар хэлэлцэж өгөөч гэж оруулж ирсэн. Энэ дагуу байнгын хороо хэлэлцсэн. Харин Сангийн сайд ОУВС-гийн хэлэлцээрт оролцохоор асуудлыг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан болон Засгийн газрын төслийг ирэх долоо хоногт хэлэлцүүлэхээр хойшлуулсан. Өнөөдөр С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх ёслолд гишүүд идэвхтэй оролцоорой гэлээ. 

 

Ийнхүү Газар өмчлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ нь бас миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг юм. Би 4 жил гаруй зээл муутай байсан бөгөөд дараа нь MR-д хандах нийтлэл намайг урамшуулсан. MERCADO нэг удаа надад маш ойлгомжгүй мэт санагдаж байсан зүйлийг маш хялбар болгосон. Тэд миний зээлийн файлуудыг цэвэрлэхдээ гайхалтай, мэргэжлийн ажил хийсэн бөгөөд ямар ч эрдэнэс үлдээгээгүйд би дуртай. Би бол хамгийн аз жаргалтай эмэгтэй. William-Mercado@cyber-wizard.com
2023-06-15