Сэтгүүлчдэд бэлгийн дарамт үзүүлсэн Япон сайд ОГЦОРЛОО

img

Сэтгүүлчдэд бэлгийн дарамт үзүүлдэг гэх дуулианы улмаас Японы Сангийн сайдын орлогч огцорсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Сангийн сайдын орлогч Жинити Фукуда өчигдөр дээрх дуулиантай холбогдуулан өөрийн хүсэлтээр албан тушаалаа огцрох өргөдлөө албаныханд хүлээлгэн өгчээ.

 

 

Японы эмэгтэй сэтгүүлчдийг ярилцлага авахаар өрөө рүү нь орох үед сайд бэлгийн дарамт үзүүлэхээс гадна ажлаа тараад уулзаж, буудалд орохыг урьдаг байсан гэнэ.

 

Сайдын зохисгүй үйлдлийн талаар анхлан өдөр тутмын “Сюкан  Синче” сэтгүүл нийтэд мэдээлсэн байна. Энэхүү мэдээллийн дараа зарим хэвлэлийн байгууллагад ажилладаг сэтгүүлчид сайдын бэлгийн дарамтад өртөж байсан талаараа нийгмийн сүлжээнд бичжээ.

 

Нэгэн сэтгүүлч сайд өөрт нь хэрхэн бэлгийн дарамт учруулж байсныг гэрчлэх богино хэмжээний дуу хураагуурт бичигдсэн бичлэгийг хэвлэлээр цацсан байна. Сайд сэтгүүлч бүсгүйд хандан “Би чамайг тэвэрч болох уу”, Хөхөнд чинь хүрч болох уу” гэх мэтээр ярьж буйгаар бичигджээ.

 

Цагдаагийнхан уг бичлэгт гарсан эр үнэхээр сайд мөн эсэхийг тодруулахаар ажиллаж байна.

 

Харин сайд хэвлэлээр цацагдсан сэтгүүлчдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээллийг эрс няцааж “Би буруугүй гэдгээ нотлох болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

manayd bol khuchin khiisen gekh tuiriin tushee ni guriigeed l baykh , mun chi ikh yalgaa shuu , yos surtakhuun geji
2018-04-20