Х.Нямбаатар: Дэд бүтэцгүй бүсэд газар өмчлүүлдгээ боль

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газар өмчлөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Газар өмчлөлийн асуудлаар иргэдэд таниулах, ойлгуулах ажил туйлын хангалтгүй ирсэн. Өнгөрсөн хугацаанд газар өмчилсөн иргэд 10 гаруй хувьтай байна. Газар өмчлөлтэй холбоотой хүнд суртал, авлига, хээл хахуулийн асуудал ч байна. Үүнд төрөөс тавих хяналтыг чангаруулах шаардлагатай. Хариуцаж байгаа төрийн байгууллагууд хүнд суртлаа болимоор байна.

 

БХБ-ын сайд Х.Баделхан:

 

-Улсын хэмжээнд газар өмчлөлийг харах нэгдсэн системийг нэвтрүүлсэн. Газрын тухай, Газар чөлөөлөх тухай, Кадастрын тухай хуулийг өргөн барихаар судалгаа хийгдэж байгаа. Хүнд суртлыг арилгана гэж үзэж байгаа.

 

Гурван удаа хуулийн хугацааг сунгасан. Өнөөдрийн байдлаар хүн амын 18.3, өрхийн 68.5 хувь нь газраа өмчилж авсан байгаа. Газар өмчлөх нь сайн дурын хэрэг. Түүнээс бус газраа өмчилж ав гэж тулгахгүй. Газрын хуулийн талаар тандалт хийж үзсэн.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Газар өмчлөл яагаад   удаан явагдаад байна вэ? Газар байхгүй байна уу, хүнд суртал их байна уу. Нэг хашаанд 3-5 айл байгаа. Газрын эзэмшлийн асуудал нэг өөр, эзэмшиж байгаа газраа улсын бүртгэлд бүртгүүлээд капитал болгох асуудал бодитой үр дүнд хүрэхгүй байна. 15 жилээр газар эзэмшиж болох гэрчилгээг 5 жилээр бичиж өгөөд байна. Тэнд чинь л авлига хээл хахууль байна. Газар өмчлөлийн тухай хууль, Газрын тухай хууль чинь хоорондоо зөрчилдөөд байна. Иргэд аж ахуйн нэгжүүд газраа үнэлгээ хийлгэх боломжгүй болчихоод байгаа юм. Давхардсан олон бүртгэл хийх хэрэггүй.

 

БХБ-ын сайд Х.Баделхан:

 

-Газар эзэмшлийг эргэлтэд оруулах асуудлаар бид ярьж байгаа. Үнэтэй холбоотой асуудал байна. Өнөөдөр 1990 оны тогтоосон ханшаар явж байна. Үнийг нь шинэчилвэл газар зохих хэмжээгээр эргэлтэд орно.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Монгол Улсын иргэд аялал жуулчлалын бүсэд газар авах эрх нь нээгддэг байх ёстой. Газрын хууль  хэрэгжихээргүй хууль. 0.07 га газарт тариа тарьж,  мал маллаж болохгүй. Дэд бүтэцгүй, цахилгаангүй газрыг өмчлүүлэхээр өгдөг. Газрын хууль амьдралд хэрэгжихгүй хуурай хууль. Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дугуйгаар нүхэлсэн. Мал бэлчиж болохгүй байна. Сүхбаатарын талбайн ойр орчмын газрын үнэлгээ, 22-ын товчооны газрын үнэлгээтэй адил байна. Газрын хуулийг бодлгоо өөрчлөөч ээ.

 

Үүнд  “Бид энэ хуулийн төслийг боловсруулахдаа таны хэлсэнтэй адил боловсруулсан. Цахилгаан эрчим хүч, дэд бүтэц байхгүй газарт өмчилсөн нэр зүүж оруулж байна. Иргэн хүн тодорхой хугацаанд шаардагдахгүй газраа өмчилж авах хэрэгтэй гээд хугацаагүй болгох санал оруулсан. ХЗДХЯ хугацаатай байх ёстой гэж үзсэн учир 10 жилийн хугацаа зааж байна. Газрын үнэлгээний ялгамжгүй байдлыг өөрчлөх асуудал удахгүй хийгдэнэ” гэж албаны хүмүүс хариуллаа.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

I want to use this opportunity to tell the whole world on how I become rich and famous. I’m 93 years old. I was passing through difficulty in business and there was no hope of me coming out of my debt. I borrow money in my bank to do my business and I run at lost on the business I got frustrated and decided to be playing lottery to see if I can win and make my business grow and I have played for years now nothing good is coming my way on till I meet someone online talking about Dr Ayoola on the internet. He was taking about how this Dr Ayoola help him to win mega million lottery game. I said to myself if this is true and decide to contact him and told him to help me as well I later read more about this man and see how he has been helping people all over the world. I have faith in him and choose to work with him. After working with him he told me what I need to do for the number to be given to me which I did after he finish working he said I will have a dream and the number will be review to me in the dream. That night has I was sleeping I dream a number immediately he call me and gave me the same number I dream of and ask me to go and play the number. Today I’m here testifying of the good work he did for me I played the number and I won the sum of 1, 000,000 million dollars in a lotto max. You can contact Dr Ayoola for help if you want to win big in lottery game he has the gift of giving right number contact him today and thank me email him today Via email: drayoolasolutionhome@gmail. com or https://www.facebook.com/Dr-Ayoola-105640401516053/ text or call +14809032128
2022-11-26
Mash zuv Baahan huuchin dugui avaachij bulaad gazriig yostoi tamalj bn aa
2018-04-20
zochin:
Nyambaataraa chi tiim unen shudraga ym bol Unen ba zov namiin zaluuchuudtai negdeech naad MAN hogoosoo garaach
2018-04-20