III сар: Шинэ, хуучин орон сууцны үнэ өслөө
2018-04-20 15:23

 

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2018 оны 3-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

 

Тус судалгаагаар өнгөрсөн 3-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.025 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас2.55%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.78 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2017 оны 3-р сарын үр дүнтэй харьцуулахад 1.49  хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

 

Шинэ орон сууцны үнийн индекс 1,206 гарсан. Энэ нь өмнөх сараас 2.52 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 4.51 хувиар өссөн байна.

 

Хуучин орон сууцны үнийн индекс 0,936. Суурь үеэс 6.40%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 1.29 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 2.51 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

Орон сууцны үнийн индекс, 2018 оны 3-р сар

 

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,025

1,206

0,936

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

2.55%

20.64%

-6.40%

Өмнөх сартай харьцуулахад

0.78%

2.52%

1.29%

Оны эхэнтэй харьцуулахад

1.25%

3.66%

2.63%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

1.49%

4.51%

2.51%

 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4722 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

 

Тэнхлэг Зууч ХХК, Судалгааны алба.

 

ЭХ СУРВАЛЖ: https://www.mongolbank.mn

Shuud.mn
Сонин хачин
ЛХАГВА:
САР БОЛГОН ИЙМ НЭГ ӨРӨВДМӨӨР МӨРӨӨДЛИЙН ЖИНХЭНЭ ЗАХИАЛГАТ МЭДЭЭЛЛИЙГ ГАРГАХ ЮМ. ХААНА ХЭН ТЭР БАЙРНУУДЫГ ЧИНЬ АВААД ҮНИЙГ НЬ ӨСГӨӨД БАЙГАА ЮМ БАРИЛГЫН КОМПАНУУД БАЙРАА БОРЛУУЛАЖ ЧАДАХГҮЙ ХУУЧИН МАШИН ӨМД ГУТАЛ БАЙСАН Ч ХАМААГҮЙ СОЛИЛЦОО \БАРТЕР\ ХИЙГЭЭД БАС ДЭЭРЭЭС НЬ КОМПАНЫ ХҮҮГҮЙ ЗЭЭЛЭЭР АВААЧ ГЭЭД ГУЙГААД Ч АВАХ ЧАДАЛТАЙ ХҮН БАЙХГҮЙ БАЙХАД ӨСӨӨД БАЙНА ГЭДЭГ ҮЛ ХӨДЛӨХИЙН ГЭРЧИЛГЭЭ ШИНЭ БАЙРАНД БАРАГ ГАРАХГҮЙ БАЙХАД ТЭНЭГ ХҮН ХУУРЧ БАЙГАА ЮМ ШИГ САР БОЛГОН ӨСӨӨД БАЙНА ГЭНҮҮ СЭРЖ МАРТ СЭРҮҮН ЗҮҮДЭЛ.
2018-04-25
Зочин:
Газар хөдлөхөд гөнц нь ч үлдэхгүй цементэн авснуудын үнийг буулгаач баячууд ч ялгаагүй борчуудын ялгадсаар амьсгалж бохирдож байгаа ш дээ
2018-04-24
Зочин:
Наад балай иргэдэд ойлгомжгүй тоогоо агаарын чанарын үзүүлэлт шиг дүүргээр нь,үйлдвэрлэгчээр нь харуулаач. МБ СҮГ хоорондоо хэлээрээ ярьдгийн байгаа биз
2018-04-24
зочин:
авах хүнгүй ХЭдЭН 1000-РАА ХЭВТЭж БГАА ос-ЫГ үнэ нэмэх гэ мөрөөдвөө
2018-04-20
пЭЭГИЙ:
солиор ӨНДӨР ҮНЭТЭЙ ЧАНАРГҮЙ БАЙРйГ хэн авах вэ
2018-04-20