Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-04-22

 

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно.

 

2018 оны 04 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар хойноос, зүүн аймгуудын нутгаар зүүнээс, баруун аймгуудын нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 12-17 хэм, Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 6-11 метр. 10-12 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин