Ойрын өдрүүдэд говийн бүс нутгаар дулаан байна
2018-04-22

2018 оны 04 дүгээр сарын 23-наас 04 дүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

23-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно.

 

Салхи 25-нд зарим газраар, 26-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин