Хатан хаан 92 нас хүрлээ

img

Их  Британийн хатан хаан  II Элизабет мэндэлсний 92 жилийн ойг британичууд тэмдэглэн өнгөрүүлсэн талаар “www.npr.org” сайт мэдээллээ.

 

 

Хатан хааны төрсөн өдөртэй холбогдуулан нийслэл Лондон хотноо томоохон урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулагджээ.

 

Лондон хотноо өчигдөр хатан хааны ордны цэргүүд галт буудлага хийхээс гадна цэргийн жагсаал зохион байгуулсан аж.

 

Мөн төрсөн өдрийн баярын тоглолтод рок дуучтн Стинг, дуучин Кайли Миноуг, Шон Мендес,  Том Жонс, Эн Мари нар оролцжээ.

 

Уг тоглолтыг хатан хаан гэр бүлийнхээ хамтаар үзсэн бөгөөд хэвлэлийнхэнд “Гайхалтай” хэмээн хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ