Сөүл хил дээр байршуулсан чанга яригчуудаа унтраалаа
2018-04-23

Өмнөд Солонгосын эрх баригчид өнөөдөр хил орчимдоо байршуулсан суртал ухуулгын чанга яригчуудаа унтраах шийдвэр гаргажээ.

 

 

Уг шийдвэрийн дагуу армийнхан чанга яригчуудыг унтраасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Сөүл эдгээр чанга яригчийн тусламжтай Хойд Солонгосын эрх баригчдыг цөмийн зэвсгээсээ татгалзахыг уриалахаас гадна К-ПОП дууг дамжуулж, хойд солонгосчуудын үзэл бодлыг өөрчлөхийг эртнээс оролдож байв.

 

Хоёр Солонгосын удирдагчид энэ сарын 27-нд уулзана. Уг уулзалтаас урьтаж, Сөүлийн тал “өдөөн турхирсан үйлдэл” хэмээн Пхеньяны нэрлэж байсан дээрх чанга яригчуудыг унтраажээ.

 

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам “Бид дайсагнасан харилцаагаа зогсоож улмаар хоёр улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг угтан, чанга яригч нэвтрүүлгүүдээ зогсоохоор шийдвэрлэсэн” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин