“Монголын өглөө” дуу олон улсын наадмаас мөнгөн цом хүртжээ
2018-04-23 13:34

 

 

БНАСАУ-ын “Хаврын баяр” олон улсын урлагийн наадам энэ сарын 10-17-нд болжээ. 31 дэх жилдээ болсон уг наадамд 20 гаруй орны 600 гаруй уран бүтээлч оролцов. Манай улсаас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид долоон цом гардсан бахдам сайхан амжилттайгаар эх орондоо өчигдөр ирлээ.  

 

Тодруулбал найрал дууны төрөлд нэг алт, нэг мөнгө. Ганцаарчилсан дууны төрөлд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батбаатар, Ч.Баярмаа, дуучин Г.Мөнхбат нар мөнгөн цом. Хамтарсан дууны төрөлд Н.Батсайхан, Б.Амаржаргал, Г.Мөнхбат нар “Монголын тал нутаг” дууг дуулж мөнгөн цом хүртсэн байна.

 

Манай уран бүтээлчид ихэнхи дуугаа БНАСАУ-ын дууг сонгосон аж. Гэхдээ Н.Батсайхан, Б.Амаржаргал, Г.Мөнхбат нар “Монголын тал нутаг”-ийг дуулсан бол Г.Мөнхбат ганцаарчилсан дууны төрөлд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Дорлигийн аялгуу, яруу найрагч У.Баярсайханы шүлэг “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын дуулсан “Монголын өглөө”-г дуулжээ. Ийнхүү нийлбэр дүнгээр гран при шагнал гардсан байна.

 

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид 1990 оноос хойш тус наадамд оролцож байгаа бөгөөд хамгийн сүүлд 2014 онд таван цом хүртэж байжээ. Тэр цагаас хойш түр завсарлаж энэ жил энэхүү амжилтыг үзүүлээд байна.  

 

Сонирхуулахад УДБЭТ-ын дуучин Б.Батжаргал хоёр, Б.Энхнаран тусгай байр эзэлжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
үнэхээр сайхан дуулдаг залуу шүү
2018-04-26