Д.Хаянхярваа: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн батална
2018-04-23

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. Тус бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалсан. Тус бүлгийн хуралдаанаар  "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцээд явах нь зүйтэй" гэж үзсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Хаврын чуулганаар  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж амжих уу?

 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр ажлын хэсэг ямар явцтай байгаатай танилцсан. Бүлгийн гишүүдийн олонх нь энэ удаагийн чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, эцэслэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Тиймээс ажлын хэсгийн хүрээнд яригдаж байгаа төслөө УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулна. Мөн бусад улс төрийн намууд, холбогдох хүмүүстэй зөвшилцсөний дараа эцсийн хувилбар дээр тохиролцож чадвал энэ жилдээ багтааж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзсэн.

 

-УИХ-ын ажлын хэсгийн түвшинд хэлэлцүүлэг ямар шатанд явж байгаа бол?

 

-Өнгөрсөн хугацаанд яригдсан судалгаа, уулзалт, хэлэлцүүлэг, яриа хэлцлээс гарсан зүйлсийг багцалж байгаа. Ажлын хэсгийн хүрээнд нийт 300 гаруй мянган саналыг нэгтгэж, гол зүйлүүдийг нэгтгэх, зарим хэсэг томъёолол гаргаж танилцуулсан. Энэ бол зөвхөн ажлын хэсгийн хүрээнд яригдаж байгаа зүйлс гэдгийг онцолмоор байна. Цаашид олон нийтийн саналыг тусгах, томъёоллоо хасах, иргэдийн зүгээс ямар санал гарах вэ гэдгийг нухцатай судлах ёстой гэж бодож байна.  

 

-АН-аас  хоёр сайдыг огцруулах шаардлагыг хүргүүллээ.  Үүнд МАН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

 

-Хоёр сайдыг огцруулах тухай асуудлыг сонсоогүй. АН ямар үндэслэлээр ийм асуудал тавьж байгааг мэдэхгүй байна.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Сар:
Ард тумний оролцоогуй бух асуудлыг янз бурийн аграар гишуун болсон цеехен нехдууд шийддэг болгохыг МАН хусээд байх шиг байна Ундсэн хууль бух монголын ард тумэн оролцож байж шийдэх зуйл
2018-04-24
Zochin:
Ug n bi chamaar batluulmaargui baih ym. Chi ch bas l huudnu shuudee.Hongoriig yalaa Haynhyrvaa...
2018-04-23
TA NAR MEDEED BATALCHIKHDAG YUM BISH SHUU ,
2018-04-23