Кейт Миддлтон амаржиж, хүүтэй боллоо
2018-04-24

Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын гэргий, гүнж Кейт Миддлтон өчигдөр амаржсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Гүнжтэн өчигдөр нийслэл Лондон хотноо байрлах Гэгээн Мариягийн эмнэлэгт, гурав дахь хүүхдээ төрүүлжээ.

 

Хос хүүтэй болсон байна. Уилъям, Кейт нар Жорж, Элизабет гэх хүү болон охинтой билээ.

 

Кейт эмнэлэгээсээ гарсан бөгөөд дэлхий нийтэд хатан хааны шинэ гишүүнийг танилцуулжээ.

 

“Ээж, хүүхдийн бие тун сайн байгаа” хэмээн ханхүү мэдэгдээд “Үнэхээр гайхалтай байна” гэж хэлэв.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин