Дөрвөн хүний аминд хүрсэн этгээдийг ой модоос баривчилжээ
2018-04-24

АНУ-ын Тэннеси мужид өнгөрсөн амралтын өдөр зэвсэгт халдлага гарч, дөрвөн хүн харамсалтайгаар амиа алдсан юм.

 

 

Ачааны машинтай этгээд машинаасаа буух үедээ хоёр иргэнийг буудан хөнөөсөн бол хэргийн газраас холгүй байрших “Waffle House” гэх түргэн хоолны газарт орж, гал нээсэн юм. Уг үйл явдлын улмаас хоёр хүн амиа алдаж, долоон хүн шархадсан аж.

 

Тэрбээр халдлага үйлдэхдээ дотуур өмсөөгүй байсан бөгөөд зөвхөн улаан өнгийн футболк өмссөн байжээ.

 

Энэхүү халдлагыг 29 настай Травис Райнкинг үйлдсэн бөгөөд цагдаагийнхан түүнийг амьдаар нь баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Түүнийг Нашвилл хотын цагдаагийнхан ой мод орчмоос баривчилсан бөгөөд цүнхнээс нь гар буу болон их хэмжээний зэвсэг олсон байна. Гэмт этгээд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан бөгөөд мэдүүлэг өгөхөөс татгалзсан талаар гэрчүүд өгүүлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Sizot chin yugaa umguuluuleh gej umguulugch huseev, shuud tsaazlah heregtei
2018-04-24