Хуримын ёслолын үеэр агаараас цохилт өгчээ
2018-04-24

АНУ, Саудын Араб хамтран дотоодын зөрчил мөргөлдөөн газар аваад буй Йемен улсад агаараас цохилт өгчээ.

 

 

Хамтарсан цэргийн эвсэл энэ удаад Ходейда мужид агаараас цохилт өгч, алан хядах “Хоути” бүлэглэлийн эзэмшлийнх гэгдэж буй газруудыг бөмбөгдсөн байна.

 

Уг цэргийн ажиллагааны үеэр “Хоути” бүлэглэлийн толгойлогчдын нэг Салех аль-Самари амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Энэ тухай “Al-Masirah” суваг нийтэд мэдээлсэн байна.

 

Холбоотнууд Ходейда мужийн өмнөд хэсэгт зохион байгуулагдаж байсан хуримын ажиллагаа зохион байгуулагдаж байсан зоогийн газарт цохилт өгчээ. Энэхүү үйл явдлын улмаас 33 хүн амиа алдаж, 40 хүн шархаджээ.

 

Хурим болж байсан зоогийн газрыг бөмбөгдсөн асуудлаар холбоотнууд тайлбар хийгээгүй байна.

 

Өнгөрөгч 2015 онд “Хоути” бүлэглэл нийслэл Сана хотноо эрхээ тогтоохыг санаархаж, үймээн дэгдээсэн билээ. Улмаар Йемений Ерөнхийлөгч  Абд-Раббу Мансур Хади Саудын Араб руу дүрвэж, Саудын Арабын эрх баригчдаас алан хядагчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг уриалсан юм.

 

Өнөөг хүртэл Саудын Араб тэргүүнтэй Арабын цэргийн эвсэл Йеменийг бөмбөгдөж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
мн:
Саудын Арабаа гэж АНУ, барууныхны өрөөсөн дугуйнууд тул буурай орныг бөмбөгдөхөөс өөрийг мэдэхгүй. Байгаа ч олж бөмбөгдөхгүй таамгаар бөмбөгдөж байж гэмгүй олон хүний амь сүйтгэчихээд юу ч болоогүй юм шиг ширэн царайлчихдаг барууныхны ичгүүргүй занг дуурайж байгаа юм байхдаа.
2018-04-25
varane:
Диваажинд очиж хуримаа дуусгаж дээ. Хайран залуус хамаатан садангууд. Харамсалтай.
2018-04-24