Татварын албаны сүрдүүлэг
2018-04-24

 

Төр оршихуй дор татвар буй, Татвар оршихуй дор Төр буй. Төрөх үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн. Энэ бүхэн татвар зайлшгүй зүйл, татвараа төлөх нь иргэний үүрэг гэдгийг түвэггүйхэн ойлгуулна. Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн энэ үүргээ биелүүлж чадахгүй олон хүн, аж ахуйн нэгж байгаа нь ойлгомжтой. Үүнээсээ үүдэн өрөнд орж, хууль хяналтын байгууллагын хаалга татаж яваа нь ч цөөнгүй. Товчхондоо татварын дарамтад орчихоод яваа.

 

Гэхдээ ТАТВАР заавал дарамт, сүрдүүлэг болох ёстой гэж үү. Монголын татварын албаны 47 секундын шторкноос айдас, дарамт, сүрдүүлгийг л мэдэрнэ. Хугацаандаа тайлан өгөх нь үүрэг ч үүнийг заавал айлган сүрдүүлсэн байдлаар ойлгуулах нь ТАТВАР дарамт болсон гэдгийг хэлээд ч байх шиг. Хэдхэн хормын энэ бичлэг дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа олон олон аж ахуйн нэгж, жижиг байгууллагуудыг айдаст автуулж чадлаа. “Болохгүй”, “Торгоно” гэх үгс тэдэнд нар харахгүй гэдгийг нь хялбархан мэдрүүлж, ойлгууллаа.

 

Бас татварын байцаагч гэхээрээ ийм чухал царайтай, дарамтын төрхтэй байх ёстой гэж үү!?  

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
2015 онд ашиглалтанд орсон нэг дэлгүүр авлаа. үйл ажиллагаа явуулаад 3 жил болсон дэлгүүр . хамгиин инээдтэй нь намайг авсаны яг дараахан нь 2-уул 3-уулаа орж ирж үнэмлэх үзүүлээд Дүүргиин татвараас явж байна ХХХ тоот өрөөнд ирж уулз гээд тусгай зөвшөөрлииг маань аваад явчихсан. Очиж уулсан чинь НӨАТ төлөгчөөр бүртгээд , Үл хөдлөх хөрөнгиин татвар урьд жилиинхтэй нь оногдуулсан.Иргэн бүрт тэгш ханддаггүй . аль 3 жилиин өмнө ү/ажиллагаа явуулсаар байхад татварынхан гэнэт сэрж нтр ....
2018-04-25
ариун:
татварын газар үргэлж хугацаандаа төлөхгүй бол торгоно гэдэг үгээ хамгийн эхэнд хэлдэг хүнд зөвөлгөө өгдөгүй дандаа хууль ярьж дарамталсан их зантай байцаагч нартай газар байдаг юм
2018-04-24
Уншигч:
Бүх нийтээрээ татварын байцаагч болцгооё, дарамтлаад сүрдүүлээд болохгүй бол шоронд хатааж шонд дүүжлээд л
2018-04-24
ARAI DENDUU SH DE UGASAAA TATVARIINHAN
2018-04-24
Tegeed engiin irgediig shorond horij tarchlaaj bgaa bichleg nemj oruul ene reklamandaa
2018-04-24
Гестапо хувцсаа өмсөөд. Бас төмөр өргөст торны хэсэг оруулчих
2018-04-24
kkk demjleg bhgui shuud l shiitgedeg oron shd
2018-04-24