ФОТО: Хадны зургийн үзэсгэлэн нээгдлээ
2018-04-24
Гэрэл зургуудыг MPA.mn

 

"Чулуун шаштир" ТББ-аас зохион байгуулж буй найруулагч Б.Баярын “Монголын сая өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ.

 

Үзэсгэлэнг нээж, найруулагч Б.Баяр “Энэ бол дэлхийн хүн төрөлхтний өв. Алдарт Пикассо хадны зургийг хараад “Бурхан минь, бидний үеийн урлаг чинь өмнөхөөсөө хоцорсон юм байна” гэж дуу алдсан гэдэг. Энэ бол хадны зурганд ганцхан өгүүлбэрээр өгсөн маш оновчтой тайлбар. Түүх байхгүй бол үндэстэн мөхнө гэдэг. Өвөг дээдсээс өвлүүлж ирсэн урлагийн гайхалтай бүтээлийг таалан сонирхоно уу” хэмээн ярилаа.

 

Үзэсгэлэнд Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Өмнөговь, Архангай аймгийн газар нутагт байрлах хадны зургуудыг дэлгэжээ. Нийтдээ 3000 гаруй зургийн дээжээс Эмэгтэйчүүд, шашин шүтлэг, ахуй, цэрэг дайн, мал аж ахуй зэргээр төрөлжүүлэн олны хүртээл болгосон байна.

 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Amarsanaa:
Haana neegdseniig ni bichchihed yanaa
2018-04-25