Л.Болд: Монголыг сонирхож байсан бүх хөрөнгө оруулагчид "ШОК"-нд орчихлоо
2018-04-24

-ӨӨР ЗҮЙЛД ЧИГЛЭСЭН САНУУЛГА БОЛОВ УУ-

 

 

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

 

-Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой төсөл тойрсон асуудал олны анхаарлыг татаж буй. Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг одоо бид нэг мөр шийдэж чадах болов уу?

 

-“Эрдэнэт” үйлдвэр тойрсон асуудалд ард түмэн өнөөдрийг хүртэл шийдтэй хариулт хүлээсээр байна. Цаг нь тулчихсан асуудлууд ч байгаа. Гэхдээ хууль хяналтын байгууллага шалгаж байгаа, хараахан тодорхой болоогүй асуудлуудыг бид хамаагүй мөхөж ярьж болохгүй. Энэ чинь эргээд Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулагчдыг үргээх, хөгжлийн бодлогын зөв голдрилыг өөрчлөх өндөр эрсдэлтэй.Гэнэтийн шуугиан олон давтамжтайгаар дэгдээж байгаа нь харамсалтай үйл явц гэж би хувьдаа харж байгаа.

 

-“Оюутолгой” төслийг зогсооно, зогсоохгүй гэсэн маргаан улс төрийн хүрээнд өрнөж эхэллээ. Манайх шиг жижиг эдийн засагтай оронд төслийг зогсоох замаар асуудлыг эргэж харах нь хэр зохистой хувилбар бэ?

 

-“Оюутолгой” төслийг зогсоовол эдийн засагт аюултай нөхцөл байдал үүснэ. Томоохон хөрөнгө оруулагчдад яг ямар санаатайгаар шахалт үзүүлээд байгаа нь одоогоор тодорхой биш байна. Гэхдээ энэ асуудал ил болох нь тодорхой. Ер нь С.Зоригийн аллага гэхчлэн томоохон асуудлууд цаг нь ирэхээр ил болно гэж би боддог. Яг үүнтэй адилхан зорилго нь тодорхой болохыг хүлээж байна. “Оюутолгой” төслийг Монголчууд өөрсдөө бие даан хөдөлгөж чадахгүй. Хөрөнгө санхүү, технологи,менежментийн хувьд ч тэр. Тиймээс ч энэ асуудал дээр бид долоо хэмжиж, нэг огтлохын үлгэрээр ажиллах ёстой. Ингэж байж л хамгийн зөв шийдвэрийг гаргах учиртай юм. Улсын эрх ашгаас гадна бид бас хөрөнгө оруулагч талаа хүндэтгэн үзэх ёстой.

 

Дэлхий дахинд “Монгол Улс бол Ардчилсан улс. Эрхзүйт төртэй юм” гэдгээ харуулах хүлээлт, шаардлага үүсчихээд байна. Хэрэвзээ ингэж чадахгүй бол асуудал бүр хүндэрнэ. Өнөөдрөөр “Оюутолгой” тойрсон асуудлыг харахад хэний төлөө, хэн, хэрхэн асуудлыг явуулж байгаа нь тодорхойгүй байна. Яг ийм байдлаар асуудалд хандаж болохгүйг Африкийн олон орны жишээнээс харж болдог. Африкт яг “Оюутолгой” шиг орд нь гацсанаас үүдэж, улс сүйрсэн, иргэний дайнд орсон жишээ хүртэл бий. Бид олон жишээг харж, бодолтой хандах хэрэгтэй гэж дахин хэлмээр байна. Ер нь “Оюутолгой”-н асуудлыг хөндөж буй нь галаар тоглож буй хэрэг юм.

 

-Дубайн гэрээг өнөөгийн УИХ-ын гишүүд ихээр шүүмжилдэг. Тухайн үед та УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Энэ гэрээг хэрхэн хардаг бэ?

 

-Тэр үед манай Засгийн газрыг огцруулсан байсан үе. Огцруулсан хүмүүс нь бусад намтай нийлж байгаад шинэ Засгийн газраа байгуулсан. Тэдгээр хүмүүс биднээс нууж байгаад л Дубайн гэрээг зурсан байдаг. Тэр гэрээнд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үнэхээр байсан уу гэдгийг ард түмэн ч бид ч өнөөдөр хүлээж байгаа. Энэ бол тусдаа асуудал. Дотоодын асуудал юм. Ер нь өнөөдөр “Оюутолгой”-той холбоотой ямар нэгэн асуудал энд үүсвэл тэр бидний дотоодын асуудал л болно. “Эрдэнт” үйлдвэрийн тухайд ч тэр. Үүнийг томоохон төслүүдийн өдөр тутмын бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай холбож болохгүй.

 

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгой гэрээний асуудалтай холбогдуулан, саатуулан шалгаж байгаа. Энэ асуудал дээр та хувь гишүүнийхээ зүгээс ямар байр суурьтай байгаа бэ?

 

-Хоёр зүйл байгаа. Нэгд, гадаадад байгаа Монгол Улсын иргэн шалгуулъя гээд өөрөө ирж байхад барьж хорьсон нь надад эргэлзээ төрүүлсэн. Хоёрт, яг Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үер саатуулсан явдал. Ерөнхий сайдын айлчлал удаан яригдсаны үндсэн дээр явагдсан. Ийм цаг үетэй давхцуулан төрийн хамгаалалтад байгаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүнийг хорьчихлоо. Хууль хяналтын байгууллага гэрийн хорионд оруулах, хилээр нэвтрэх эрхийг нь хязгаарлах зэрэг өөр олон аргачлалуудаас ашиглаж болох байсан. Гэтэл шууд бариад хорьчихлоо. Үнэн мөнийг  тогтоох нь үүний дараачийн асуудал юм.Одоо Ч.Сайханбилэгийг хорьж, залхаан цээрлүүлэх замаар болоогүй хэргийг хүлээлгэхгүй нь тодорхой. Хуулийн асар ойлгомжтой заалтууд байсаар байхад дээр нэрлэгдсэн хоёр үйлдэл давхардан явагдлаа. Энэ нь өөрөө эргэлзээ төрүүлж байгаа юм. Цаана нь улс төрийн зорилго байгаа л гэж харж байна. Асуудал Ч.Сайханбилэг, Оюутолгой төсөлд байгаа биш аж гэсэн итгэл үнэмшил надад төрсөн. Энэ бол өөр зүйлд чиглэсэн сануулга болов уу.

 

-МОНГОЛЫГ СОНИРХОЖ БАЙСАН БҮХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД “ШОК”-НД ОРЧИХЛОО-

 

-Тухайлбал, хэнд өгч байгаа сануулга байж болох уу?

 

-Магадгүй, Ч.Сайханбилэгийг саатуулсан нь УИХ, Засгийн газарт өгч буй сануулга болов уу. 1996-2000 онд үүссэн тэр нөхцөл өнөөдөр давтагдах үйлдэл рүү явж байна уу даа гэж би хувьдаа харсан. Энэ бүхний цаана хэн хожиж, хэн хохирол амсдаг бэ гэдгийг бид бүхэн бодох хэрэгтэй.

 

-Экс Ерөнхий сайд нарыг хорьсноор Рио-Тинто группийн хувьцааны ханш унасныг та хэрхэн харав?

-Монгол Улсын эдийн засгийн орчин сайжрах чигтэй байна. Хойд, урд хөрштэйгөө учраа ололцож байна. Монгол Улсад томоохон төслүүд хэрэгжиж байна. Одоо л гэхэд АНУ, БНАСУ-ын Ерөнхийлөгч нар манай улсад уулзалтаа хийх нь үү гэсэн хүлээлт үүсчихээд байна. Яг С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг саатуулах үеэр Монгол Улсын талаарх сайн мэдээ гадаад орчинд явагдаж байсан. Гэтэл нэг л өдөр Оюутолгойн гэрээнд хамааралтай хоёр ч Ерөнхий сайд асан хүнийг саатуулчихлаа. Энэ нь эргээд Монгол Улс том төслүүдээ хаах нь ээ гэсэн айдсыг дэлхий дахинд өгчихөж байгаа юм. Нэг ингэчихээрээ хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил мөддөө сэргэддэггүй. Монголыг сонирхож байсан бүх хөрөнгө оруулагчид “шок”-нд орчихлоо. Бүгдээрээ эргэлзчихлээ. Энэ  саатуулах ажиллагаа улсын эдийн засаг, гадаад дахь нэр хүндэд ингэж л нөлөөллөө гэж харж байна.

 

-“Оюутолгой”-н гэрээг цуцлуулах ашиг сонирхол гадаад орчноос байх боломжтой юу?

 

-Би гадаад улсууд гэж харахаасаа илүү манай дотоодын  асуудал даамжирснаас үүдсэн гэж хэлмээр байна. Эрх мэдэл, мөнгө санхүү, Засгийн эрхийн төлөө дотоодын том тэмцэл явагдаж байна. Энэ тэмцлийн  үр дүнд Монголын ард түмэнд золиослогдсоор байна л гэж хэлмээр байгаа юм.

 

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг саатуулагдахаасаа өмнө намынхантайгаа холбогдсон уу?

 

-Би УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн хүн. Энэ хүрээндээ ойрын үед би Ч.Сайханбилэгийг очиж эргэнэ. УИХ дахь АН-ын бүлгээс Я.Санжмятав гишүүн Ч.Сайханбилэгийг эргэсэн байгаа. Ер нь Ч.Сайханбилэг,С.Баяр нарыг саатуулсан асуудлыг УИХ байнгын анхааралдаа байлгах хэрэгтэй. Ямар  нэгэн байдлаар хүний эрхийн зөрчил гаргахгүй байх чиглэлд анхаарах ёстой. АН-ын гишүүн л бол хатуурхдаг. Тэднийг толгой дараалан хорьдог байдлыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

 

Эх сурвалж: demparty.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
нэг нам сүйрүүлдэг юм бол хятад яагаад сүйрэхгүй байгаа юм, тухайн үед монгол аж үйлдвэр хөгжсөн орон байсан та нар хувааж идээ биз дээ битгий худлаа хуцаад бай өчнөөн жил төр барьсан улс юутай байсийн та нар юутай байна харьцуул даа бас дээр нь та нар улсын мөнгө идэж ард түмнээр төлүүлнэ
2019-08-11
бОЛДОО ЧАМАЙГ ХӨГШИН ГЭХГҮЙ ХОШНОГОДНО ШҮҮ ШАЛ ХУДЛАА ХУЦААД БАЙХ ЮМ.ТЭР ГАДНЫХАН ЧИНЬ ХЭЛ НЬ Л ӨӨР БОЛОХООС БИДЭНТЭЙ ЯГ АДИЛХАН СЭТГЭНЭ.
2018-04-25
Tarhi bitgi ugaa lalraa.ooro shorondo udahgui morilnoo
2018-04-25
зочин:
Зөв
2018-04-25
бат:
худлаа дүр үзүүлсэн ардчилал бүү үзүүл. Ямбыг нь эдэлсэн бол ялыг нь үүрүүл. гэж монгол үг байдаг байхаа
2018-04-25
зочин:
Зөв
Zochin:
AN-n gishuuniig horiloo l gehiin.MAN iinhan ch horigdson bgaa.Ter HO gedeg bol esregeeree shuu.Odoo harin orj irj bga.Tsaashdaa ch orj irne.
2018-04-25
!!:
Soliordog gar we chi !! Jargalan haanaa l ochij hulhid za !!
2018-04-25
За битгий шаагаад бай, танай намын үед тэр хөрөнгө оруулагч нар чинь яваад өгсөн, хэнд хэрэггүй хөгийн пизда чинь
2018-04-25
Bdemjij baina:
Sain baina
2018-04-25
Рио тинто Монголоос зайл. Оюутолгой Монголын баялаг ашиглаж чадах үедээ ашиглана биз, өөр ашиглах ордууд зөндөө л байна. Том төсөл гээд ард түмэнд нялзах юм алга, Баяр Сайханбилэгмэт нь идээд баригдсан юм биш үү
2018-04-25
Эргүүнүүдээ наана чинь дандаа өс хонзон улс төрийн тоглоом яваад байгааг мэдрэхгүй байна уу. Гадны ашиг сонирхолыг хөрөнгө оруулалтыг хэт их хэмжээтэй оруулахын сөрөг тал нь харагдаад л байгаа. Баяр Сайханбалаг Баярцогт энэ тэр бол жижиг асуудал л даа
2018-04-25
Л.Болд:
Болд битгий худлаа яриач... Одоо ард түмэн хууртагдаж ханасан,юм ойлгодог болсон шүү. Ерөнхий сайд хорих нь гадааад улс,Оюутолгойд юуны хамаа байнаа...Дотоод асуудлаа цэгцэлж байна. Сайханбилэг,Баяртай холбоотойгоо батлаад байгаа бус уу?
2018-04-25
Bdemjij baina:
Sain baina
Иргэн:
Ёстой битгий донгио царайлаад байлдаа. Биднийг ийм ядуу болгосон улсууд бол хэнбэ. захын гэр хороолын хүмүүсийн амьдралыг хар зохицуулах ёстой. Хотод оруулсан бол яаж амьжиргааг нь дэшлүүлэх үр хүүхэд, сургууль эмнэлгийг яах ёстой, Хөдөө бол яаж хөгжүүлэх вэ гээд одоо Эрээний хужаа нараас дор амьдарч байна. Танар гадаадад эмчлүүлдэг хүүхдүүдээ гадагш нь сургуульд сургадаг. Өөрсдийгөө л болгоод байдаг байж болохгүй.
2018-04-25
Монгол:
Өнөөдрийн баригдаад байгаа С.Баяр, Сайханбилэг нар болон тэдний гадаад дотоодын УЛС ТӨРИЙН СҮЛЖЭЭний учир начир, Анодын Даваа гэдэг хүний ярианаас тайлагдаж байх шиг байна. Учир нь цэнзургүй яриа, сурвалжлагат Жастын Батхүү нэг хэсэг бүлэг этгээдийн өшөө хонзонгийн золиос болж байна гэсэн өгүүлбэр байсныг урьд нь би илэрхийлж байсан нь батлагдаж байна. Энэ улс эх орны эсрэг ажилладаг гадаад дотоодын бүлэг этгээдийн Нийгэм улс төр, эдийн засгийн НУУЦ ажиллагааг илрүүлэхийн тулд С.БАЯР, САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ, Ц.ЭЛБЭГДОРЖ нарыг төр болон түмэн олны хамгаалалтанд авч амь насыг егүүтгэхээс хамгаалж түмний бизнесийг унагадаг бүлэглэлийн учрыг олохгүйгээр МОНГОЛ ОРОН хөгжихгүй.
2018-04-24
зочин:
Яг тэгнэ дэмжиж байна, үнэхээр бид төр улсаа цэвэрлэх цаг болсон энэ алхамыг хийж эхлэх гэтэл ийм зүйл ярьж суугаа төрийн түшээг бид юу гэж ойлгох вэ ийм л түшээдтэй учраас улс орон өөд нарын бараа харахгүй байгаа юм, бид өөрсдөө зоригтой цэвэрлэгээ хийхгүй бол харийнхан сайн үйл хийж улс гүрнийг минь хөгжүүлж өгөх үү.
2018-04-24
зочин:
Харин тиймээ, хам хэрэгтэн болон хамаатан саднууд л байхгүй юу өөрөөр жинхэнэ монгол зүрх бол ингэж хэлэх ёсгүй.
2018-04-24
Харин ч шударга төртэй юм гээд хөрөнгө оруулна.
2018-04-24
зочин:
Яг тэгнэ дэмжиж байна, үнэхээр бид төр улсаа цэвэрлэх цаг болсон энэ алхамыг хийж эхлэх гэтэл ийм зүйл ярьж суугаа төрийн түшээг бид юу гэж ойлгох вэ ийм л түшээдтэй учраас улс орон өөд нарын бараа харахгүй байгаа юм, бид өөрсдөө зоригтой цэвэрлэгээ хийхгүй бол харийнхан сайн үйл хийж улс гүрнийг минь хөгжүүлж өгөх үү.
Билэг:
энэ одоо нэг их шударга царайлаад олон юм яриад байх юм. болиочээ.
2018-04-24
Од:
Болд оо! Ингэхэд бид харийнханд хамаг нөөц эд бхялгаа идүүлээд өөрсдөө үр хойч нартайгаа хамт түрж үхэх тавилантай гээд хэлчихээч!!!!!!!!
2018-04-24
Сар:
Авилгач монголоо гадныхантай нийлж идэж байгаа хумуусээ хамгаалж байгаа хумуусийг харахаар еревдех юм ийм арчаагуй доожоогуй хумуусээ болж монголд шударга ес тогтож егехгуй хоёр нууртэнгууд олширч байна дэлхий авилгачидаасаа салж байгаа оронд таатай хандаж тэр улс хегжиж байгааг ойлгодоггуй хун ээ
2018-04-24
зочин:
Харин тиймээ, хам хэрэгтэн болон хамаатан саднууд л байхгүй юу өөрөөр жинхэнэ монгол зүрх бол ингэж хэлэх ёсгүй.
Зочин:
Гарчигийг нь хараад л доторхийг нь унших сонирхолгүй болчихлоо. Монголыг зальдаж, баялагийг нь авах гэсэн Рио Тинто мэтийн дэхийд муу нэртэй, хар мөртэй компаниуд шоконд ороод больж байгаа би. Сайн л биз. Шударгаар түншилж, өөртөө ч тэр, Монголд ч тэр ашигтай хувилбартай бол хэн ч байсан хүлээгээд авна.
2018-04-24
Муу пуужингийн наймаачин битгий хуц.
2018-04-24
зочингуй:
Хүний нутгын алт эрдэнсийг хоослох гэж ирсэн доншуучид шоконд орнуу цус харван уу хамаагүйээ тэдэнд бөхөлзөж баялгаа өгчөөд өрөнд ороод улам ядуурхыг ард түмэн хүсэхгүй байна таоиа ногоогоо тариад хөдөө аж ахуйгаа хөгжүүлээд явбал бид африк шиг өлбөрч ирэгний дайн гарахгүээ болдоо чи уул уурхай зогсонг байдалд орчвол чиний болон олигархуудын хөрөнгө нимгэрчих гээд их санаа зовж байгааг мэдэж байна чамааес дор ард түмэн байдгүй юм за чи бүгдийг мэддэг үзмэрч болох гээд яахав энэ шоронд хоригдсон хоер хар хэрэээ чинь үхсний ерөнхий сайд эх орноосоо уравсан урвагчид таануус цөөхүүлээ бид олуулаа шүү
2018-04-24
Ер нь энэ Болд Хулгайчийг огцруулахаас эхэлбэл яасан юм бэ Монголчуудаа. Энэ луйварчинг шалгавал сэргээн босголт банкыг идсэн гээд л эхэлнэ дээ.
2018-04-24
Баатар:
Анод Даваагийн яриагаар бол түүний банкыг Лу.Болдын захиалгаар дампууруулж, Голомтыг аварсан гэж ярьсан нь үнэн гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ Болд хүний эрх нэрээр халхавчилсан жинхэнэ хулгайч шүү түүний үгийг бүү сонс Монголчуудаа. Солонгост 3 гэмгүй хүнийг цаазлуулсан ёстой бүх юм нь пад харласан гишгэх газаргүй адгийн хулгайч гэдгийг мэдэж авцгаа.
2018-04-24
Хүний эрх бол ярих хэрэгтэй асуудал шүү, зөв дөө. Ямар ч хүн эрхээ хамгаалуулах ёстой. Харин гэрээний эдийн засгийн өгөөжийг бол хараат бус, хамааралгүй хүмс,байгууллагууд л яридаг юм даа. Танд бол хамаарал байнаа байна.
2018-04-24
Boldoo bolio ard tumeniihee toloo yri daa
2018-04-24
Болдоо одоо болио. Голомтын эх үүсвэрээ сайн шалгуулаад шударгаар бизнес хийж амьадар. Ардчиллын нэр барьж 29 жил амтдаарлаа. одоо болно. Одоо зогс. Ард түмний төлөө дуугар. Авилгажсан гэрээ хийсэн бол зогсоож шударга гэрээ болго. Гадныхан ШОК-оос гарна.
2018-04-24
Өвгөн:
Зүүдээ ярих гээд хулгай гаа гэдэг үү Болд банкир-шинэчилэгч
2018-04-24
ЗОЧИН:
Лу.Болд Таны байр суурь, бодол арай дэнджээ...
2018-04-24
Зочин:
Юу яриад хошгоруулаад байнаа. Гадаадынхан чинь ОДОО ТЭНЭГҮҮДЭД АВИЛГА ӨГЧ болохгүй нь юм ӨӨРЧЛӨГДӨЖ байна гэдгийг ухаарч байна. Тэд тэнэг биш Харин УИХ-ын гишүүн Лу. Болд Та өөрийнхөө өнцгөөс л тайлбарлаад байнаа даа. Аргаггүй бизнес хүн бизнесээрээ л сэтгэнэ шүү. Бидэнд ЭХ ОРОН ОщЭХ НУТАГ БАЯЛАГ маант хойшдийн ирээлүйд хадгалж үлдэх нь хамгаас чинь шүү эрхэм гишүүнээ
2018-04-24
ЗОЧИН:
Лу.Болд Таны байр суурь, бодол арай дэнджээ...
Зочин:
Тэгээд яах юм. Та бүгдийн хийсэн гэрээ Монголд ашиг өгөх нь битгий хэл өрөнд оруулж бна. Уг нь баялгаа зарж бгаа орон мөнгө орж ирэх ёстой биздээ. Тэр Рио гэдэг чинь татвар ч төлөхгүй авилгалдаад , улс хямрахаар хаяад явчихдаг, гэрээний заалтуудаа ч биелүүлдэггүй найдваргүй түнш байна лээ. Энэ ЭЗ ын алуучин компанийг хэн авчирсан юм. Бид гуйгаагүй биздээ. Үтэр түргэн өрөнд оруулдаг ашиггүй гэрээг цуцалж бүр адагтаа 59:50 гэрээ хийчих найдвартай түншийн тендер зарлачих
2018-04-24
sa:
hydlaa shaa odoo ooroo barigdah ni dytaa yu.
2018-04-24
Л.Болд Монголын ард түмнийг "ШОК"-нд оруулчихлаа.
2018-04-24
ГАНЫХАН ойлгоно:
БАЯЛАГАА ухуулаад ядуурч болохгүй. МОНГОЛчуудыг доромжилсон гэрээг өөрчлөх цаг болсон.
2018-04-24
гаднырхан ойлгоно:
БЫАЯЛАГАА ухуулаад өрөнд орж болохгүй
2018-04-24
Bugdin horio.shaalga
2018-04-24
Yasan ih hutsahin
2018-04-24
varane:
Зөв шүү дээ. Монголчууд ядуу ч гэсэн эх орон,газар шороогоо гэсэн сэтгэлтэй юм байна гэж ойлгож байгаа байх энэ гадныхан. Гадныхан эх оронд минь орж ирээд дуртай газраа ухаад онгичоод алт,зэс юу байдгын аваад хэдэн мөнгөний дарга нарт хэдэн цаас атгуулаад л алга болдог ёсыг өөрчилөх цаг нь болсон. Гадныхан одоо ойлгож эхэлжээ. Эсвэл мөнгөний дарга нарын бизнест саад болоод маниус толгойг угаах гээд байна уу. Сэжигтэй санагдаад бичлээ. Та бүхэн юу гэж бодож байна. Ашиг өгөхгүй өрөнд оруулдаг ОТолгойг ашиг өгдөг болтол хаах,зогсоох хэрэгтэй. Гадныхан жоохон юм бодно биз.
2018-04-24
BATka:
Yasan omgoolson hamgaalsan medee ih yavaad bdag bolchihvoo ingej bolohgui shuu olon olon horongo oruulagchid harin bayarlaj bgaa shudraga horongo oruulagchid ni horongoo oruulaad zohih ashigaa hurteed yavna avilagchin horongo oruulagchid shokond orj bgaa
2018-04-24
Zochin:
Orolgvi yahiin bee bvgd hulgaich yum bna geed shokond orno shvde iim baidliig chi ingej umguuluud uuruuch bas shokond oruulah magadlaltai hvnii 1ni bishv
2018-04-24
жирийн иргэн:
томоохон төсөл саатуулах шалтгаан нь тэгээд тэр үеийн авилга авсан хүмүүс л биз дээ, ямар одоо ард түмэнд ямар ч ашиггүй юмыг үргэлжлүүлсэн ч яалаа байсан ч яалаа бид ч энэ насандаа үр хшгаас нь хүртэхгүй байхоо
2018-04-24