Караокед санаатайгаар гал тавьж, 18 хүнийг хөнөөжээ
2018-04-25

БНХАУ-ын Yingde хотноо үйл ажиллагаагаа явуулах гурван давхар караокед гал гарсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

 

Галын улмаас 18 хүн амиа алдаж, таван хүн шархадсан байна.  Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан 30 орчим насны эрэгтэйг баривчилсан тухайгаа нийтэд мэдэгджээ.

 

Тэрбээр караоке дотор гал гарсаныг харсаар байж, тус караокегийн цорын ганц аврах гарцыг моторт дугуйгаар хаасан нь тогтоогджээ.

 

“Уг гарц нээлттэй байсан бол олон хүн амиа алдахгүй байсан” хэмээн Аврах албаны дарга мэдэгдэв.

 

2016 онд автобусанд гал гарч, 17 хүн амиа алдсан бол 2017 онд хоёр давхар байшинд гал гарч 22 хүн амиа алдсан билээ. Эдгээр хоёр галыг санаатайгаар тавьсан болохыг цагдаагийнхан мөрдлөгийн явцад тогтоосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин