Машины СУУДЛЫН БҮСИЙГ хэрхэн ЦЭВЭРЛЭХ вэ

Хялбараар машиныхаа суудлын бүсийг цэвэрлэх аргаас “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1
Ихэнх жолоочид машиныхаа гадна талыг угааж бас дотор салоныг цэвэрлэдэг ч суудлын бүсээ тийм ч их тоодоггүй. Суудлын бүс бохирдсон үед цагаан хувцас эсвэл тод өнгийн хувцсыг муу болгох эрсдэлтэй. Тэгвэл асуудал үүсгээд буй суудлын бүсээ угаахад танд 5-10 минут л хангалттай. Нэгт та хөөстөй ус сойтог эсвэл алчуур байхад л хангалттай.
Алхам №2
Суудлын бүс өөрөө автоматаар хураагддаг. Тиймээс та суудлын бүсээ эцэс хүртэл нь татаад хөдөлгөөнгүй болгох хэрэгтэй.
Алхам №3
Хөдөлгөөнгүй болсон суудлын бүсээ өмнө нь бэлдсэн хөөстэй алчуураар жигд арчиж, зүлгэх хэрэгтэй.
Алхам №4
Угаасан даруйдаа суудлын бүсээ хурааж болохгүйг анхаарна уу. Та суудлын бүсээ 4-5 минут хатаагаад хураавал зохимжтой.
Алхам №5
Дээрх аргыг ашиглахгүйгээр зориулалтын төхөөрөмжөөр хатааж болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ