Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Д.Чойжамц хамбад бараалхлаа
2018-04-25

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Монгол Улсад өчигдөр хүрэлцэн ирсэн билээ. Тэрбээр албан ёсны айчлалынхаа эхэнд Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд морилон, Тэргүүн хамба лам гавж Д.Чойжамцад бараалхлаа.

 

 

Энэтхэг Улсын төрийн тэргүүнүүд 2000 гаруй жилийн түүхтэй Бурханы шашин, соёлын эртний барилдлагатай Монгол оронд айлчлахдаа хамгийн эхэнд МБШТөв Гандантэгчэнлин хийдэд айлчилдаг уламжлалтай юм байна.

 

 

 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Д...Сандагдорж Хан уул 4.хороо вива ситт.:
Бүх монголчуудаа сайн сайхан байх арга бол өөрөөсөө шалтгаалдаг биз дэ худлаа хэлэхгүй хулгай хийхгүй шунахгүй эх орон хүн хүнээ хайрлаж үндсэн бүдэдийн шашиндаа үнэн сэтгэлээсээ шүтэж чадаж байвал болно .уужимхан орондоо ухаантайхан амьдараа баяртай иргэдээ..
2021-01-21
Монгол хүмүүс мөнл юм бол бүдэдийн шашнаал хайрлаж хөгжүүлж хүндэлж байвал монгол хүмүүс сайн сайхан байх жамтай шүү.өвгөд дээдс шиг сайхан сэтгэлтэй шуналгүй хор атаагүй эх ороноо хүн хүнээн хайрлдаг байсан болхоор өвчин хүрдгүй сайхан байсан шүүдээ.баяртай.
2021-01-21