АН нөхөн сонгууль зарлалаа
2018-04-25

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос дараах сонгуульт албан тушаалуудад нөхөн сонгууль зарлалаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын болон Завхан, Баян-Өлгий, Дорнод, Хан-Уул дүүргийн Үндэсний бодлогын хорооны гишүүний нийт таван суудал дээр нөхөн сонгууль зарлажээ.

 

Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа энэ сарын 26-ны өдрийн 10:00 цагаас энэ сарын 28-ны өдрийн 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Харин сонгуулийн сурталчилгааны ажил ирэх тавдугаар сарын 1-ний өдрийн 10:00 цаг эхэлж, тавдугаар сарын 10-ны өдрийн 22:00 цагаар дуусгавар болно.

 

Дотоод сонгуулийн санал хураалтыг ирэх тавдугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас эхлүүлж, тухайн өдрийн 20:00 цагаар дуусгавар болгохоор шийдвэрлэжээ.

Shuud.mn
Сонин хачин
алтанхуяг АН-ын нэр хүндийг дуусгалаа!!!!
2018-04-25
орхон аймгийн даргыг солих хэрэгтэй яаралтай бүүр нэр хүнгүй боллоо . Нөгөө МАн-хан баярлаад сууж байна даа
2018-04-25