Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр хоёр байр УХАРЧЭЭ
2018-04-25

Олон улсын Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллага 2018 оны Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний индексийг “www.rsf.org” сайтаараа дамжуулан танилцууллаа.

 

 

Дэлхийн 180 орны дунд явуулсан судалгаагаар хэвлэлийн эрх чөлөөг хамгийн их дээдэлдэг орноор Норвеги улс тодорлоо. Тус улс өнгөрсөн онд мөн тэргүүлсэн юм. Топ арван улсаар 1. Норвеги, 2. Швед, 3. Нидерланд, 4. Финланд, 5.  Швейцарь, 6. Ямайка, 7.  Белги, 8. Шинэ Зеланд, 9. Дани, 10. Коста Рика улс оржээ.

 

Харин эсрэгээрээ хэвлэлийн эрх чөлөө хамгийн их зөрчигддөг, хаалттай улс буюу уг индексийн сүүлчийн байранд саяхан цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахаар болсон Хойд Солонгос улс оржээ. Тус улс сүүлийн таван жил ганц ч байр урагшлахгүй, сүүл мушгиж байна.

 

 

Тэгвэл Монгол Улс энэ жил хоёр байр ухарч, 71-р байранд жагссан байна. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд өнгөрсөн 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нь буюу дөрөвдүгээр сарын 26-нд шинээр батлагдах “Зөрчлийн тухай хууль”-ийг эсэргүүцэн хөтөлбөрүүдээ түр хугацаагаар хаасан түүхтэй.

 

Тус улсын хэмжээнд бүртгэгдсэн нэр хүндэд халдах, гүтгэхтэй холбоотой нийт хэргийн талаас илүү хувь нь сэтгүүлч, хэвлэлийн байгууллагын эсрэг байна. Монголын хэвлэлүүд улстөрч болон эрх баригч намынхантай ойртон дотносч байгаа нь хэвлэлийн хараат бус, бие даасан байдлыг алдагдуулж буй юм.

 

Зарим үсрэнгүй хөгжилтэй орнууд болох 15. Герман улс, 18. Канад, 19. Австрали, 31. Испани, 33. Франц, 46. Итали улс ийнхүү жагссан бол дотоодын зөрчил мөргөлдөөн хяналтаас гараад буй орнууд болох 177. Сири, 167. Йемен, 168. Сомали, 160. Ирак, 144. Хойд Судан, 132. Йордан, 118. Афганистан улс оржээ.

 

Олон улсад хамгийн их нөлөөтэй орнууд болох 45. АНУ, 148. ОХУ, 176. БНХАУ жагсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
munhnar eej
2018-04-25
Ard:
Setguulchid bol odoo Mongold mongo awaad ajildag humuus gedgiig harj baihad ,Olon ulsad uhrah n zov garsan bn!
2018-04-25