Ц.Даваасүрэн: Улаанбаатарт Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна
2018-04-25

 

Засгийн газрын ээлжит  хуралдаанаар Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах асуудлыг хэлэлцэх шийдвэрлэжээ.  Энэ талаар ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:

 

-Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг өвөлдөө яриад, дулааны улиралд мартдаг талтай. Бид энэ асуудлыг мартаад байх биш   энэ зун энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Ирэх оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрсийг Улаанбаатарт оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тиймээс үүнийг орлох түлшний асуудлыг бид зайлшгүй шийдвэрлэх ёстой. Засгийн газрын хуралдаанаар Сайжруулсан түлшний улсын үйлдвэрийн газар байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ үйлдвэр 200-400 мянган тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлэлд нийлүүлнэ. Ирэх 10 дугаар сар гэхэд сайжруулсан түлшний түүхий эдийг нийлүүлэхээр төлөвлөнө. Энэ зундаа улсын үйлдвэрийн газрыг байгуулж ашиглалтад оруулна гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-Сайжруулсан түлшний түүхий эдийг хаанаас нийлүүлэх вэ?

 

-“Тавантолгой”-н ордыг түшиглэж байгуулна. Тэндээс бүтээгдэхүүнээ татна. Угаасан нүүрсний үлдэгдлийг шахмал түлш болгоно. Жилдээ 600 мянган тонныг үйлдвэрлэнэ. Энэ жилдээ 200 мянган тонн түлш үйлдвэрлэнэ. Төр, хувийн хэвшлийнхэн хамтарч сайжруулна түлшийг нийлүүлнэ. Үүний 3/1-ийг энэ улсын үйлдвэрийн газар үйлдвэрлэнэ гэж шийдвэрлэсэн. Үлдсэн хэсгийг хувийн хэвшлийнхнээс нийлүүлнэ гэж үзэж байна.

 

-Үнэ ханш нь ямар байх бол?

 

-Одоогийн зах зээлд нийлүүлэгдэж байгаа түүний нүүрсний үнээс хэтрэхгүй байна. Хувийн хэвшлийнхэнд стандартын шаардлага тавина.

 

-Үйлдвэрийг хаана байгуулах бол?

 

-Сайжруулсан түлшний үйлдвэрлэл Улаанбаатарт байна. Улаанбаатарын бүх цэгүүдэд коксжсон түлшийг түгээнэ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Davaasuren said yumaa nehseer oroitoj baigaa yum bishuu, odoo id gallaj ehleh tsag bolchood baina, ingej oroitoj baigaa chin tendertei holbootoi
2018-11-11
бид Т1 биш:
1тн нүүрсний үнэтэй ижил 150 мянга болно гээд зарим нөхдүүд чинь шааж байна лээ шүү. Энэ өвөл 1 тн багануурын нүүрс 80 мянга байсан шүү.
2018-04-25
Sda:
Bas neg mongo ideh arguu... Ene mudakuudiik tenger nirgeg. s ch a..
2018-04-25
Уурхайчин:
Таван толгойн нуурс монгол пийшинд Тохирдоггуй юм шуу.
2018-04-25
MAXH:
Xenii biznes ve?
2018-04-25