Кейни Уэст, Трампт ХАЙР зарлав
2018-04-26

Реппер Кейни Уэст өчигдөр твиттер хуудсаараа дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хайраа илчилсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр Трамп өнгөрсөн онд зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “Хүчирхэг Америкийн төлөө” хэмээн бичсэн улаан саравчтай малгай өмссөн билээ. Уг малгайг Трампын дэмжигчид мөн өмссөн юм.

 

Кейни энэхүү малгайг өмссөн зургаа твиттертээ байршуулаад “Энэ бол миний ах. Би түүнд хайртай. Бусад хүмүүсийн үзэл бодол надад хамаагүй. Энэ гайхалтай эрхмийг би хүндэлдэг” хэмээн жиргэжээ.

 

Энэхүү жиргээнээс хэдхэн минутын дараа Цагаан ордны тэргүүн “Баярлалаа. Кейни. Үнэхээр гайхалтай” хэмээн твиттертээ бичсэн аж.

 

Трамп, Кейни нар өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сард Нью Йорк хотноо байрлах “Трамп” цамхагт уулзаж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин