Америкчууд ОХУ-ын Консулын байранд нэвтэрч, нэгжлэг хийжээ

АНУ-ын Сиэтл хот дахь ОХУ-ын Консулын газрын цоожийг эвдэлж, улмаар нэвтэрсэн хэрэг өнгөрсөн шөнө гарсан талаар “TASS” агентлаг мэдээллээ.
“Консулын байрт Америкийн төрийн албан хаагчид нэвтэрсэн. Уг ажиллагааны үеэр Консулын байранд ОХУ-ын дипломатчид үлдсэн эсэхийг тодруулахын тулд ийнхүү нэвтэрсэн” талаар Төрийн Департмент уламжлав.
Британид өнгөрсөн сарын 4-нд ОХУ-ын экс тагнуулч, охиныхоо хамтаар “Новочик” гэх химийн хортой бодисонд хордсон билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дээрх хэргийн ард “ОХУ бий” хэмээгээд, эх орондоо байгаа ОХУ-ын 60 дипломатчдыг хөөсөн юм. Дипломатчдын сүүлчийн цуваа Консулын байрыг орхин явсаны дараахан америкчууд байранд нэвтэрч, нэгжлэг явуулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ