Хэргийн газарт нотлох баримттай баривчлагдвал бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ
2018-04-26

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.  Энэ хуулийн төслөөр “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол Ерөнхий прокуророос ирүүлсэн саналын дагуу бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ хэлэлцэнэ. Мөн УИХ-ын гишүүнийг хэргийн газар нотлох баримттай нь баривчилсан бол УИХ нэн даруй хуралдаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ ” гэсэн заалтыг хэрэгжиж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү:

 

-УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг хийсэн бол Үндсэн хуулинд “хүн бүр эрх тэгш” гэдгээр нь энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Өнөөдөр манайд хүн гүтгэх нь хуульгүй болчихоод байгаа юм. Онц ноцтой зүйл ярьсан гээд шалгаад, эрхийг нь түдгэлзүүлдэг. Бусдыг гүтгэх гэдэг нь эрүүгийн хариуцлагатай гэж оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол өрсөлдөгчид нь санхүүжүүлээд, хууль хяналтын байгууллага шалгаж байна гээд явчихдаг. Гэтэл би өнөөдөр шалгуулаад яваад орох хооронд сонгууль нь дуусчихдаг.  Тэр үед улс төрийнх нь бүх карьер хугацаа нь дууссан байдаг. Бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэх нь Эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж оруулж ирэх хэрэгтэй. Сүүлийн үед бусдыг гүтгэх ажиллагаа эрээ цээрээ алдаж дууслаа.  Сүүлдээ бид хуулийн байгууллагад итгэх итгэл нь хүнд болсон. Нийгэмд бүхэлдээ итгэл үнэмшилгүй болж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Хэргийн газар нотлох баримттай нь баривчилсан бол гэсэн заалтыг буцаан оруулж ирж байна. Улс төрийн албан тушаалтан хүний асуудлыг “хэргийн газар нотлох баримттай нь баривчилсан тохиолдолд нэн даруй УИХ-аар хэлэлцэнэ, бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” гэсэн заалт оруулж ирж байна.  Та ажлын хэсэг байгаа сонгуультай холбоотой заалтаа оруулж ирээч гэж санал байна.

 

Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсны дараа эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

 

Дараагаар нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
?Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрахын гадаад аяллын хохирогчид нь ажилчид нь болоод бна. ?Х.Эрдэм-Ундрах захирал байн байн гадаадад аялдаг бөгөөд явах бүртээ УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Б.Энхбаярын охин, судлаач Б.Анударийг дагуулж явдаг аж. Энэ удаад ч мөн л хамт 01-р сарын 07-ны өдөр Солонгос руу амралт зугаалга, албан томилолт аль нь тодорхой бусаар явсан бна. ?Эрхэм захирал, гишүүний охин хоёрын аяллын золиосонд 10-нд авах ёстой бсан цалингаа тус хүрээлэнгийн ажилчид авч чадахгүй өнөөдрийг хүрчээ. Үүний улмаас банкны зээл, өдөр тутмын хэрэглээний мөнгө төгрөг тасарч хүнд байдалд орсон бна. ?Хамгийн гол нь эрхэм захирлын аялал нэг бус, удаа дараа үргэлжилдэг. Гэтэл тэр бүрт тус хүрээлэнгийн ажилчид хохирсоор байх уу?! ?Харьяа байгууллагынхаа санхүүгийн болон үйл ажиллагааны сахилга хариуцлага, удирдлагуудынх нь ёс зүйн асуудалд ХЗДХЯ анхаарна уу!!
2023-01-13
Нотлох баримтаа бариад зогсож байх уу тэгээд
2018-04-26