Энэ сарын хүүхдийн мөнгийг хэзээ олгох нь тодорхойгүй байна
2018-04-26

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг олгох хүрээг нэмэгдүүлж 80 хувьд нь олгох тухай шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр эцэслэн шийдэгдээгүй байгаа тул дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж хүлээлт үүсгээд байна.

 

Энэ сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хэзээнээс олгож эхлэх тухай Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас тодруулахад "Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох шийдвэр эцэслэн шийдэгдээгүй байгаа тул энэ сарын хүүхдийн 20 мянган төгрөгийн тэтгэмжийг хэзээ олгох нь тодорхойгүй байна" гэв. 

 

Монгол Улс 0-16 насны нэг сая 150 мянган хүүхэдтэй. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхэд тэгш хүртэх ёстой ч улс орны эдийн засгийн байдлаас хамааран зорилтот бүлэгт хамаарах 684 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байсан. Улсын эдийн засаг сайжирсан тул 228 мянган хүүхдэд нэмж мөнгөн тэтгэмж олгохоор болсон. Ингэснээр нийтдээ 900 орчим мянган хүүхэд сар бүр 20,000 төгрөгийн тэтгэмж авах юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zocin:
Дэд сайдуудыг огцруулаад цалинг нь хүүхдийн мөнгөнд шилжүүлээчэж. Хоосон толгойтой завшаан хайсан дэд сайдуудаас илүү.хүүхдүүдээ анхаараач.
2018-04-26