Трамп, Британид айлчилж, хатан хаанд бараалхана
2018-04-26

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоодугаар сард Их Британи улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Трамп өнгөрсөн хоёрдугаар сард тодорхойгүй шалтгааны улмаас энэ сард ихээр төлөвлөөд байсан айлчлалаа цуцалсан юм.

 

Саяхан АНУ, Их Британи болон Франц хамтран Сирид  агаараас цохилт өгсөн билээ.  Уг үйл явдлын дараахан Трамп, Британитай харилцах харилцаагаа сайжруулжээ.

 

Трампын Британи дахь айлчлал дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд тэрбээр Их Британийн хатан хаан II Элизабетэд бараалхах гэнэ.

 

Гэхдээ энэ талаар Вашингтон дахь Британийн Элчин сайдын яам батлаагүй байна.

 

Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өнгөрсөн онд Вашингтон хотноо айлчилсан бөгөөд энэ үеэр Трампыг эх орондоо айлчлахыг урьсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zerleg:
Galzuu Tramf Angliin nogoon shulmastai nohtsson baih. Nogoo ajlaa hiij baigaad naaldaasai. Tegvel hun torolhtond amar jimer baihsan6
2018-07-06