Приянка Чопра, ханхүүгийн хуримын ёслолд оролцоно
2018-04-26

Холливуудад хүч үзэж буй цөөхөн Энэтхэг уран бүтээлчдийн нэг, 2000 оны Дэлхийн мисс Приянка Чопра ирэх сарын 19-нд Лондон хотноо болох Британийн ханхүү Харригийн хуримын ёслолд оролцохоор болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр удахгүй гүнж болох Меган Марклийн дотны найзуудын нэг учир ийнхүү ханхүүгийн хуримын ёслолд зочноор уригджээ.

 

Уг мэдээллийг Чопра “UsWeekly” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ баталжээ.

 

Тэрбээр “Би их жаргалтай байна. Тэрхүү гайхалтай өдрийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн ярьсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин