Майк Помпео Төрийн нарийн бичгийн даргаар томилогдлоо
2018-04-27

АНУ-ын Тагнуулын Ерөнхий газрын дарга Майк Помпео энэ сарын 18-ны өдөр Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо нууцаар айлчилж, улмаар тус улсын залуу удирдагч Ким Чен Унд бараалхсан юм.

 

 

“Тэд ирэх зургаадугаар сард зохион байгуулагдах ТРАМП-КИМ нарын дээд хэмжээний уулзалтын талаар ярилцсан” талаар Цагаан ордон уламжилжээ. Албаныхан өчигдөр Ким Чен Ун болон Майк Помпео нарын уулзалтын үеэрх гэрэл зургийг нийтийн хүртээл болгосон байна.

 

Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Майк Помпеог Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон бөгөөд тэрбээр тангарагаа өргөжээ.

 

Түүнийг Төрийн нарийн бичгийн даргад томилох асуудлаар сенатад санал асуулга зохион байгуулагдсан юм. Тэрбээр 57-42 хувийн саналаар шинэ албанд томилогдсон байна.

 

Майк Помпео нь тус улсын топ дипломатчдын нэг юм.

 

Трамп өнгөрсөн сард Рекс Тиллерсоныг Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин