"Оюутолгой"-н ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөнө
2018-04-27

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга  танилцуулсаны дараагаар гишүүд горимын санал гаргалаа.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "АТГ-ын даргыг солино гэж байна. Шүүх прокурорын ажиллагааг шударга болгох нь Ерөнхийлөгчөөс хамаарна. Ерөнхийлөгч шударга ажиллаж байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Д.Гарамгайбаатарын хууль бус үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Шүүх, прокурор, АТГ шударга ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих хэрэгтэй" гэсэн бол гишүүн М.Билэгт "Өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон Жолоочийн даатгалын хуулийн төслийг хойшлуулмаар байна. Жолоочийн даатгалын хуулийг иргэд албан журмаар төлдөг. Даатгалын байгууллагад 30 орчим тэрбум төгрөг иргэд төлдөг. Гэтэл энэ нь иргэдэд эргээд үр өгөөжөө өгдөггүй. Албан журмын даатгал нь машинаа дагаад яваад байдаг. Тэр дундаа энэ нь эмэгтэйчүүдэд илүү дарамт болдог гэлээ. Мөн зарим гишүүд "Оюутолгой"-н үйл ажиллагаа, гэрээний биелэлтэд дүгнэлт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтөх санал гаргалаа. Үүнд УИХ-ын дарга М.Энхболд:

 

-Оюутолгойн гэрээний биелэлтийг УИХ-аар ажлын хэсэг шалгаж байгаа. Ажлын хэсэгт иргэний нийгмийн байгууллага шалгаж байгаа. Олон нийтийн оролцоо бий болсон. Үндсэн ажлын хэсэгт энэ чиглэлийн гэрээнд мэргэжлийн хүмүүсийг оруулъя гэдэгт татгалзах зүйл байхгүй гэлээ. 

 

Ингээд Боловсролын хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ene gazriin naimaachin ih hurliin dargiig solih heregtei bnaa
2018-04-28
ЗОЧИН:
Ц.НЯМДОРЖ:-АН-ын тавьж байгаа саналыг Ерөнхийлөгчийн санал гэж би ойлгохгүй байгаа. Ажил авснаасаа хойш би Ерөнхийлөгчтэй хоёр л удаа уулзсан. Харин Ерөнхийлөгчид очиж худлаа хэлээд, бидний дунд хар муур гүйлгээд байгааг үгүйсгэхгүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах гэрээнд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоёр гарын үсэг зурсан. Гэтэл одоо Д.Эрдэнэбат намайг огцруулах юм гэнэ.
2018-04-27