Хулгайд алдагдсан “Приус” автомашинуудыг олж эзэнд нь хүлээлгэн өгч байна
2018-04-27

Сүүлийн үед автомашины эд анги болох толь аккумлятор, гүпер ихээр алдагдах болсон. Тэгвэл мөн автомашин бүхэлдээ алдагдах гэмт хэрэг нэлээдгүй өсчээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Автомашин хулгайлж, зарж борлуулдаг, унаж сэлгүүцэж хаа нэгтээ аваачиж орхиодог 2-3 бүлэг этгээдийг Нийслэлийн цагдаагийн газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.  

 

Тухайлбал Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харъяат, Улаанбаатар хотод эрхлэсэн тодорхой ажилгүй, оршин суух хаяггүй, 16-17 орчим насны этгээдүүд “Chaser”, “Accent” маркийн автомашиныг хулгайлаад, Улаанбаатар хотын гэр хорооллын нутаг дэвсгэрт аваачиж орхисон байсныг олж илрүүлсэн байна. Одоогийн байдлаар зургаан автомашиныг олсон бөгөөд бусад автомашиныг эрэн хайх ажиллагаа үргэлж байгаа аж.

 

Мөн “Toyoto Prius 10,20” маркийн автомашин ихээр хулгайд алдагдах болжээ. Приус маркийн автомашиныг хулгайлж, арлын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг сольж, зарын вэбсайтаар болон “Да хүрээ” зах дээр аваачиж зардаг 23-25 орчим насны бүлэг зохион байгуулалттай этгээдүүдийг олж тогтоосон байна. Одоогоор тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь сольж борлуулсан “Приус” маркийн 30 орчим автомашиныг цагдаагийн байгууллагад  олж авчирсан бөгөөд хохирогч нарт хүлээлгэн өгч байгаа юм байна.

 

Зарим автомашины эзэд тогтоогдоогүй байгаа тул “Приус” маркийн автомашинаа хулгайд алдсан хүн байвал Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандахыг сануулж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гэрчилгээг чинь төрийн байгууллага гаргаж өгдөг биздээ бүүр мафи болцон байшдээ захиалдаг хулгайлдаг бичиг баримтыг нь гаргаж өгдөг худалдан борлуулдаг гээд сүлжээ байна даа
2018-04-27
TER GERCHILGEEG NI SOLIJI UGDUG DURAKUUDYG NI OLOKH KHEREGTEY
2018-04-27
TER GERCHILGEEG NI SOLIJI UGDUG DURAKUUDYG NI OLOKH KHEREGTEY
2018-04-27