Ч.Хүрэлбаатар: Би худлаа яриагүй
2018-04-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хүрээг нэмэгдүүлэх хуулийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох төслийг хэлэлцүүлж байгаа юм. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж хариулт авч  байна. УИХ-ын гишүүн Д.Ганболд "Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгохдоо төсвийг нь хаанаас гаргаж байна вэ? Төсөвт тодотол хийхгүй бол хууль зөрчиж байна" гэсэн бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Хүүхдийн мөнгийг ОУВС-тай хэлэлцээр хийж 80 хувьд нь олгохоор боллоо гэж Сангийн сайд битгий худлаа ярь. УИХ-ыг хуурч чадахгүй. Өмнө нь ч та нар хууль зөрчиж олон хууль батлуулсан" гэлээ Үүнд  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Би худлаа яриагүй. ОУВС-гийн хэлэлцээрийн дагуу л явж байна Би дөрвөн сар ярилцаж байгаад хүүхдийн мөнгийг 60 биш 80 хувьд нь олгох шийдвэрийг гаргасан. Энэ хууль зөрчсөн асуудал биш. УИХ хууль баталдаг.  Та өөрөө сайд байхдаа нийтдээ 34 удаа татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг эдлүүлэх хууль оруулж ирж байсан. Одоо 180 градус өөрчлөгдсөн юм яриад байх шаардлагагүй гэлээ.  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Та дахиад худлаа ярилаа. Би төсвийн хууль ярьсан болохоос татварын хууль яриагүй. 2016 он хүртэл хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэрийг УИХ гаргаж байсан. 100 хувь хүүхдийн мөнгө олгож байсан. Өөрийнхөө асуудлыг бод. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Д.Эрдэнэбат гишүүн ээ, би худлаа яриагүй. Сонгуулийн өмнө хүүхдэд бүх мөнгө шавхаад өгсөн. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Хүүхдийн мөнгөний асуудлаар оруулж ирсэн хоёр төслийг хамтад нь хэлэлцмээр байна. Хүүхдийн мөнгө бол гэр бүлд хамгийн зөв очиж байгаа. Бид хүн амаа өсгөх, хүний хөгжлийг хангах чиглэлээр бодлогоо хангах ёстой гэж ярьдаг. Хүн ам сүүлийн таван жилд хамгийн их өссөн. Монгол Улсын хүн ам 2030 оноос насжилт нэмэгдэнэ. Улстөржихгүйгээр дэмжих асуудал бол хүүхдийн мөнгө. Өнөөдөр орлого багатай өрх олон хүүхэдтэй байгаа шүү. Тиймээс энэ асуудалд ухаалаг хандах хэрэгтэй байна. 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Жинхэнэ худалч хулгайч гэдгийг чинь ард түмэн бүгд мэднэ дээ
2018-04-30