Ёс зүйн хариуцлага бүх шатанд шаардлагатай байна
2018-04-29

 

Засгийн газраас санаачлан Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Амралтын энэ өдөр тус  хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх уулзалт Удирдлагын академид болж, ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, МУИС, Хууль сахиулахын дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцлоо. “Төрийн албан хаагчийн ёс зүйн тогтолцоо, эрх зүйн зохицуулалт”, “Монгол Улсын төрийн албан дахь ёс зүйн зохицуулалт, өнөөгийн байдал”, Төрийн албан хаагчдад хүлээлгэж буй хариуцлага, түүний эрх зүйн зохицуулалт”, “Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн үзэл баримтлал”, “ХБНГУ-ын Сахилга хариуцлагын тухай хууль” зэрэг сэдвээр танилцуулга, мэдээлэл хийж хэлэлцүүлэг өрнөлөө.

 

 

Ёс зүйн хариуцлага бүх шатанд шаардлагатай байна. Мөнгө хөрөнгө шаардахгүй хийж болох ажил бол бүх шатанд хариуцлагыг чангатгах юм гэдгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлээд энэ хуулийг боловсруулан батлуулах нь зөв гэлээ.

 

Засгийн газар байгуулагдсан цагаасаа төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж шударга, ёс зүйтэй тогтвортой төрийн албыг бэхжүүлэх шинэчлэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тиймээс ч Засгийн газар 2018 оныг сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Манай улсын хөгжихгүй байгаа шалтгаан сахилга хариуцлагагүйгээс болж буй. Энэ хариуцлага шат шатанд алдагдсан учир эрх зүйн зохицуулалт шаардлагатай болжээ. Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хуулийн хүрээнд аваачих цаг нь ирсэн гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэллээ.

 

Энэ удаагийн хэлэлцүүлгээр Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийн үзэл баримтлалаа тогтлоо. Дараагийн хэлэлцүүлгээр хуулийн төслөө боловсруулан танилцуулах үүргийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
ЧААВААС ДАА ГЭЖ....:
ИХ ИНЭЭДТЭЙ ЮМ ХИЙХ ЮМ ДАА. БҮХ ШАТАНДАА ХАРИУЦЛАГА ТООЦ ГЭЧИХЭЭД ТА НАР ӨӨРСДӨДӨӨ ЯАЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЮМ БЭ. УГААСАА НАМААРАА ТАЛЦАЖ ШИРЭЭ САНДЛАА ХУВААЖ БАГ БҮРДҮҮЛДЭГ ТЭНЭГ ЗАРЧМААС ЧИНЬ БОЛЖ МЭРГЭЖЛИЙН ЧАДВАРЛАГ БОЛОВСОН ХҮЧНҮҮД АЖИЛЛАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ БОЛСОН. ЦҮНХ БАРИГЧ, АМЬГҮЙ АЛБАТ, БӨГС ДОЛООГЧ, ХӨХӨГЧ, ТООС СОРОГЧ НАРААР ДҮҮРГЭЧИХЭЭД ЯАЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ. ТА НАР ӨӨРСДИЙНХӨӨ ЭВРИЙГ ТАЙРАХ УУ. ЁСТОЙ ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧИЙГ БАРИАРАЙ ГЭЖ ХЭЛЖ БАЙГААТАЙ АДИЛХАН СОНСОГДОЖ БАЙНА. БАС БОЛООГҮЙ ЭЭ ГЕРМАНЫ ХУУЛЬ ГЭЭД ЯРЬЧИХЖЭЭ ЧААВААС ДАА
2018-04-29