Улаанбаатарт 11 хэм дулаан байна
2018-04-30

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

2018 оны 04 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар хойноос секундэд секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 хэм, Монгол Алтайн нуруу, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин