Жолооны курсүүдийн үйл ажиллагааг түр зогсоожээ
2018-4-30

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын үйл ажиллагаанд магадлан шинжилгээ хийх зорилгоор  автосургууль, курсүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тодруулбал тус газрын боловсролын бодлогын хэрэгжилтийн газрын даргын 2018.04.18-ны өдрийн 6/480 албан тоотын дагуу тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг 2018.04.20-ны өдрөөс 2018.05.10-ны өдөр хүртэл түр зогсоосон байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн ашиглаж байгаа Жолооны автосургуульд элсэгчдийн программ /www.dedu.police.gov.mn/ -ын элсэгчдийн бүртгэл түр хугацаагаар ажиллахгүй аж. 

 

Энэхүү магадлан шинжилгээ нь 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын төвүүдэд болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин