Хөх ордны тэргүүний санал болгосон газар ТРАМП-КИМ нар УУЛЗАНА

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун нар өнгөрөгч долоо хоногт анх удаагаа уулзсан билээ.
67 жилийн дараа анх удаагаа Хойд Солонгосын тэргүүн өмнөдийн газар нутагт хөл тавьсан юм.
“Уг түүхэн уулзалт амжилттай болсон” хэмээн Сөүл, Пхеньяны тал мэдээлэв.
Ким Чен Ун ирэх зургаадугаар сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана. Уг уулзалт хаана болох нь өнөөг хүртэл нууц хэвээр байна.
Тэгвэл Хөх ордны тэргүүн Мун Жэ Ин, Ким Чен Унтай уулзсаныхаа дараа Цагаан ордны тэргүүнтэй утсаар ярилцжээ. Удирдагчид 75 минут орчим ярилцсан бөгөөд олон улсын анхаарлыг зүй ёсоор татаад буй ТРАМП-КИМ нарын уулзалт болох газрыг тэд тохиролцсон гэнэ.
Энэ талаар Ерөнхийлөгч Мун Жэ Ин “Миний санал болгосон газар удирдагчид уулзах болно. Би энэхүү хүсэлтээ Пхеньянд илэрхийлсэн” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ