Урт үстэй болохыг хүсвэл ОЛИВЫН ТОС хэрэглэээрэй
Оливын тос үсийг ургуулж, эрүүлжүүлэх аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1

Танд үсээ эрүүлжүүлж бас ургуулахад ердөө 4-5 халбага оливын тос хангалттай. Оливын тосоо бага зэрэг халаа.
Алхам №2

Оливын тосоо хэрэглэхээсээ өмнө үсээ сайтар самна.
Алхам №3

Үсээ хоёр хуваа.
Алхам №4

Оливын тосоо гартаа түрхээд хуваасан үсэндээ жигд бас сайн түрх.
Алхам №5

Хуйхандаа массаж хийж өгвөл илүү үр дүнтэй.
Алхам №6

Массаж хийснийхээ дараа үсээ 15-20 минут амраа.
Алхам №7

Төгсгөлд нь үсээ шампуниар угааж, хатаагаарай. Та энэхүү аргыг хэдхэн удаа хэрэглэхэд л үр дүнг нь харах болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ