“Korean Air”-ийн Ерөнхийлөгчийн охиноос салахаар болжээ
2018-04-30

Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Korean Air” компанийн өв залгамжлагч, өдгөө 44 настай Хитер Чо нөхрөөсөө салахаар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хитер Чогийн нөхөр, гоо сайхны мэс засалч энэ сарын 2-нд Сөүлийн шүүхэд гэр бүлээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан байна. Тэд өнгөрсөн 2010 онд хуримаа хийсэн бөгөөд ихэр хүүтэй юм.

 

Тэрбээр өнгөрсөн 2014 онд онгоцны үйлчлэгчийг самар таваглаж өгөөгүй хэмээн буруутгаж, нислэг үйлдэж байсан онгоцыг буцахыг шаардаж, шуугиан дэгдээж байсан юм. Түүнийг нислэгийн тухай хуулийг зөрчихөөс гадна зорчигчдын аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн буруутгаж, шүүхээс нэг жилийн ялаар шийтгэсэн билээ. Тэрбээр 2015 онд батлан даалтаар суллагдсан юм.

 

“KOREAN AIR” компанийн Ерөнхийлөгч Чо Ян Хо саяхан Хитер Чог  “KAL Hotel Network” зочид буудлын Дэд захирлын албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин