АН: Хоёр сайдын асуудлаа шийдэхгүй бол Засгийн газрыг огцруулах шаардлага тавина
2018-04-30

 

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Өнөөдөр АН-ын бүлэг хоёр асуудал хэлэлцсэн. Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболдода албан тоот хүргүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт нэр бүхий 9 сэтгүүлчийг тагнаж, чагнасан тухай асуудал олон нийтийн сүлжээнд цацагдаж, ХЗДХ-ийн сайд өөрийн байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан УЕПГ-ын  хяналтын прокурор дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хийсэн мэдээлэлдээ “Цагдаагийн байгууллага нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны тухай заалтыг зөрчиж, хувь хүний нууцад халдсаныг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналаа прокурорт ирүүлсэн” гэж дурдсан. Үүнтэй холбогдуулан Тусгай хяналтын дэд хороо нь хариуцсан асуудлынхаа хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй, төрийн нууцын хадгалалт хамгаалалт, тагнуулын ажлын эрхлэлт, улсын болон хилийн хамгаалалтыг эрхэлнэ гэж  хуульчилсан байдаг. Иймээс дээрх асуудал нь хувь хүний нууц болон тагнаж чагнах ажиллагааг зөрчсөн байж магадгүй тул үйл ажиллагааныхаа хүрээнд хэлэлцэхийг хүссэн байгаа. Үүнийг АН-ын бүлгийн гишүүд хэлэлцэх шаардлагатай гэж үзэн албан тоот хүргүүлж байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин шаардлага хүргүүлж байгаа. Бид өнгөрсөн даваа гаригт Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах шаардлага хүргүүлсэн. Үүнээс хойш Сангийн сайд дахин Төсвийн хууль зөрчиж, Гаалийн болон  НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл оруулж байна. Шаардлага тавьсанаас хойш хуулийн зөрчил дахин үүсч байна. Мөн 2018 оны төсөвт тавдугаар сарын 14-ний дотор өөрчлөлт оруулах төслийг өргөн барихыг шаардаж байна. 11 удаагийн хууль зөрчсөн үйлдлээ засч, залруулах шаардлагатай гэлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Ерөнхий сайд шаардлагыг хүлээж авахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих уу?

 

-Бид анхныхаа шаардлагад дараагийн алхмаа хийнэ гэж мэдэгдсэн байгаа. Энэ удаагийн шаардлага дээрээ ч бид бас дахин тавих болно. Хоёр сайдынхаа асуудлыг нэг тийш нь цэгцэлж чадахгүй бол бид Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлагыг тавихад бэлэн байгаа гэж ойлгож болно.

 

-Сэтгүүлчдийг ямар асуудлаар тагнаж, чагнаж, мөрдсөн тухай мэдээлэл байна уу?

 

-Ямар асуудлаар тагнасныг прокурор тогтоох байх. ХЗДХ-ийн сайд нь энэ асуудлыг мэдэхгүй гэж хариулсан байна лээ. Гэтэл прокурор яллагдагчаар татах болоод байгаа. ХЗДХ-ийн сайд нь мэдэхгүй байхад тагнуул, цагдаа мөрдсөн нь ойлгомжгүй байна. Сэтгүүлчдийг тагнаж, чагнах асуудал хөндөгвөл Монголд үгээ чөлөөтэй илэрхийлэх асуудал үгүйсгэгдэж байна. ХЗДХ-ийн сайдад мэдэгдэхгүй дээрх үйл ажиллагааг явуулна гэдэг байж боломгүй зүйл.

 

-АН Хүүхдийн мөнгөний асуудалд ямар байр суурьтай байна вэ?

 

-Засгийн газрын болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хамтад нь хэлэлцэхээр боллоо. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа. Хүүхдүүдийг зорилтот бүлгээр нь хуваарилах ёсгүй. Хүүхдүүд бүгдээрээ зорилтот  ирээдүй. Бид эрхзүйн орчныг засч болно. Хүүхэд бол бидний зорилтот хэсэг мөн. Хүүхдүүдэд 100 хувь хүүхдийн мөнгийг олгох боломжийг харах хэрэгтэй. Үүнийг улстөржүүлэхгүйгээр харах юм бол 76 гишүүн хүүхдийн мөнгийг бүгдэд хүртээгээд явах эдийн засгийн боломж байгаа. 

 

-С.Баярцогтын цагдан хорих хугацаа дуусч байгаа. Та бүхэн ямар байр суурь илэрхийлж байна вэ?

 

-Бид очиж эргэсэн. Асуудлыг үнэн зөвөөр шийдээсэй гэсэн байр суурьтай байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Энэ засгийг огцоруулах нь зөв шүү. Дэмжиж байна
2018-05-01
Зочин:
Зайлаа чи. Удахгүй АТГ д дуудагдах гээд айж үхэх гэж байгааг нь ээ. Чи юу хийж гийгүүлсэн юм бэ. Та нарын худлаа энэ шоунд чинь одоо хүн итгэхээ больсоон. Нэр хүндээ л алдаж бн. Ажлаа хийж чадаж байгаа ЗГ ыг зүгээр ажилуул. Монгол улс хөгжиж болохгүй юу халзаан
2018-05-01
ЗОЧИН:
Д.ЭРДЭНЭБАТ АЛБАН ТУШААЛ, ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАН ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУДАЛДАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН НЬ АШИГ СОНИРХОЛ
2018-05-01
Иргэн:
Энэ Д.Эрдэнэбат уг нь том тэрэг бариад алсын тээвэрт явбал зохихоор харагдаад байдаг юм байгаам даа.
2018-04-30
иргэн:
Эрдэнэбатаа өөрөө их хурлын гишүүнээсээ татгалзвал яасан юм бэ.Эрдэнэт,Монросцветметийн 49-хувийг луйвраар авахад өөрөө идэвхитэй оролцож гарын үсгээ зурсан чинь үнэн шүүдээ.Ард түмэн,иргэд сонгогчидоо доромжилдгоо болиоч дээ.Яасан ч өөрийн чинь булхай луйвар ил болсон шүү.Эрдэнэтийн 49-хувийг хувийн өмч гэж яаж бодож сэтгэж чадаж байнаа.Монголчуудыг тэнэг гэж бододгоо бас боль
2018-04-30
ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГО НЭМЭГДЭХЭЭР ЭДНҮҮС БООЖ ҮХЭХНЭЭ
2018-04-30
65 д та нар жулдана
2018-04-30
AN:
Erdenebat gishuun yagaad sandaraad bgaa yum bol galzuu soliotoi yum yariad bh yum ene luivarchin erdenebat udahgui deelee nomroh geed hetsuul bh shig bnadaa
2018-04-30
АНам:
Манай энэ хэдэн ллрууд больж үз. Өөрсдөө гусаж ,хусаж, улсаа дампууруулчихсан биз. Одоо л нэг эдийн засаг гайгүй болж байхад хийрхэж тэнэгтэхээ больж үз. Зөв зүйтэй юманд улс төрждөг мунхаг нь би биш шүү. Эрдэнэбатаа.....!!!!!!!!!!!
2018-04-30
хуц хуц:
хуцдаг халтрууд вэ
2018-04-30
З:
АХБ,Дэлхийн банк,Валютын сан Монголын ЭЗ зөв тал руу явж байгаа гэж үнэлээд буцалтгүй тусламж өгөхөөр шийдэж бгаа зэрэг нааштөй үнэлгээ гарч бхад улам сайжруулах чиглэлд хамтарч ажиллахын оронд огцруулах асуудал тавьдаг нь туйлын буруу , Эрдэнэбат гэгч хүн сайд байхдаа юу хийсэн бэ ??? ЭЗ санхүү нь сүйрснийг ард олон сонгуулиар дүгнэчихсэн шүү дээ ,Энэ засгийн газар улам эрч хүчтэй ажиллах хэрэгтэй , Эцсийн дүндээ намууд биш ард түмэн л хожино гэж бодох юмаа,
2018-04-30
зочин:
Эдийн засаг сэргэж улс орон өөдлөх замд орж байгаа нь луйварчидад огт таалагдахгүй байгаа юм байна,, АН ч сүйтгэж хаяж байгаад хагартлаа хулгай хийсэн дээ, улсын мөнгийг
2018-04-30
Turiin daisnud
2018-04-30
Davaa:
Ediin zasag ni haana tegtlee saijraad bgan. ard tumnii amidral udruus udurt dordoj bhad iim elgiin yum yarihaa bolchih tehuu.
2018-04-30
ekh oronch:
ene hogiin novshnuud oorsdoo yu ch bvteesen zvilgvi bj bainga shantaaj hiihee bolison deer bnaa muusain anarhiistvvd
2018-04-30
ekh oronch:
ene hogiin novshnuud oorsdoo yu ch bvteesen zvilgvi bj bainga shantaaj hiihee bolison deer bnaa muusain anarhiistvvd
2018-04-30
Эдийн засгийг унгаж хандаггүй АН-ын бирдүүд. Өөрсдөө УИХ-аас сайн дураараа гарвал улсын эдийн засагт , ард түмэнд хэрэгтэй.
2018-04-30
zochin:
ene neg zantgar tolgoitoi yum yu ve. enenees oor yum hiih chadalgui
2018-04-30
Зочин:
Естой инээдтэй улс юм. Улсын эдийн засаг харсаар байтал сайжирч байна. Сайжрууллаа гэж огцруулах гээд байгаа юм уу?
2018-04-30