Улаанбаатар
Халдлагаар AFP” агентлагийн зурагчин амиа алджээ
5-1

Афганистаны нийслэл Кабул хотноо террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Халдлагын улмаас 26 хүн амиа алдсан” хэмээн Хотын цагдаагийн газраас уламжлав.

 

Кабул хотноо дараалсан хоёр хүчтэй дэлбэрэлт болсон гэнэ. “Эхний дэлбэрэлтээр хэд хэдэн сэтгүүлч амиа алдсан бөгөөд хохирогчдын дунд “AFP” агентлагийн ерөнхий гэрэл зурагчин Шах Марай бий” хэмээн гэрчүүд өгүүлэв.

 

Эхний дэлбэрэлтийг мотоциклтой этгээд үйлдсэн бол 15 минутын дараа хоёр дахь дэлбэрэлт болжээ.

 

Халдлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл үйлдсэн гэдгээ мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин