Хөшөөтийн уурхай Үенчийг хоёр дахь Цагаан хад болгожээ
2018-05-01

 
Үенч сумын иргэд нүүрс ачсан автомашины замыг хааж эсэргүүцлээ илэрхийлэв.

 

Ховд аймгийн Цэцэг, Дарви сум  Хөшөөтийн уур­хайн хөлд үрэгдэж нүүх дээрээ тулаад байгаа би­лээ. Энэ тухай манай “Зууны мэдээ” сонин өм­нөх нийтлэлээрээ хүргэсэн билээ.

 

Хөшөөтийн уурхай гаалийн хяналтын бүстэй болж  богино рейсээр нүүрсээ цагаалах цэгээр Үенч сумыг сонгожээ. Энэ тухай нутгийн иргэд, Ир­гэний нийгмийн бай­гуул­лагынхан манайд мэдээлсэн юм. Үенч Ховд аймгийн томоохон сумдын нэг. Хүн амын тоогоороо аймагтаа хоёрдугаарт, газар нутгийн хэмжээгээр гуравдугаарт ордог. Нийт 1000 гаруй өрх, 5000 хүн амтай суу­рин газар юм. Тус сум Хөшөөтийн уурхайгаас 300 орчим км-т хилээс 100 гаруй км-т байрладаг. Хилд ойрхон оршдог нь “Мон Эн Ко” компанийн хувьд ашигтай талбар болжээ.

 

Тус компани Үенч сумын ИТХ-д гаалийн хяналтын бүс байгуулах  газрыг сумын төвөөс 17 км  олгох хүсэлт тавьжээ. Харин сумын ИТХ-ын төлөөлөгчид энэ асуудлыг авч хэлэлцээд зайг холдуулах, улмаар байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргасан байна. Гэвч сумын Засаг дарга Э.Уртнасан  ИТХ-ын шийд­вэрийг зөрчиж сумын төвөөс ес, үзэсгэ­лэнт Үенч голоос 1.3 км-т буюу голын голидролд нөлөөлөхүйц байдлаар Улаан үзүүр хэмээх  газарт зөв­­­шөө­рөл олгожээ. Түүнч­­­лэн “Мон Эн Ко” гаалийн хяналтын бүсээ байгальд ээлтэй бороожуулалт бүхий технологийг нэвтрүүлнэ. Хашааны өндөр12 метр байна хэмээн ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулж байсан байна. Сумын иргэд, “Үенч нутгийн төлөө” ТББ-ынхан газар дээр нь ахмад уурхайчин Жамъянтай очиж үзэхэд боржуулалтын систем тавигдаагүй. Мөн төмөр торон хашаатай байв.

 

 

Тус бүсэд жилд нэг сая тонн нүүрс буулгаж улмаар Хятадын компанид богино зайнаас нүүрсээ экспортлох боломжийг олгоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, сумын засаг дарга “ Мон Эн Ко” компанийн удирдлагуудтай хуйвалдан ийнхүү гэрээ хийсний гороор нутгийнхан нүүрс ачсан цувааны тоосонд дарагдаж эхэлжээ. 300  км үргэлжлэх шороон замаар давхилдах автомашины тоос босч тэнгэр багана­даж үзэгдэх орчин хяз­гаар­лагдаж зам харгуй идэгдэж байгаад ард түмэн бу­хим­даж байна. Тиймээс өн­гөр­сөн дөрөвдүгээр сарын эхээр 20 гаруй залуус мотоциклтэй эгнэн зогсч замыг хааж,  цувааг нэг өдөр зогсоосон аж. Тэд гаалийн бүсээ битүү болгож бороожуулалтын системээ тавихыг шаард­сан юм.  Гэвч тэдний тавь­сан шаардлагыг компа­нийн зүгээс  одоо болтол биелүүлээгүй байгаа юм. Түүнч­лэн Үенч голын усанд нүүрсний хөө тор­тог тогтож хүн малгүй нүүртэй ус ууж эхэлсэн байна. Гэтэл “Мон- Эн Ко”-ийн удирдлагууд  Цэцэг сум шиг танай сумыг нүүлгэчихнэ шүү хэмээн ярьж явсан хэмээн нутгийн иргэд ярьсан юм.

 

Нэг ёсондоо Гашуун сухайт дахь Цагаан хадны гаалийн хяналтын бүстэй ижил нөхцөл байдал тэнд үүүсээд байгаа тухай “Үенч нутгийн төлөө” ТББ-ын гишүүн М.Баярсайхан ярьж байна. Цагаан хадны хилийн гаалийн бич­лэг хийж нутгийн ард түмэндээ үзүүлэхээр бэлтгэж байгаа гэв.  Ховд аймгийн Үенч суманд гаалийн хяналтын бүс бай­гуу­лах шийдвэрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрох үеэр олгосон гэдгийг баттай эх сурвалж хэл­сэн юм. Өөрөөр хэлбэл,  Шинэчлэлийн Засгийн газрын үед Үенчэд гаалийн хянал­тын бүс байгуулах шийд­вэр гараагүй явсаар бай­гаад яг огцрох нь то­дорхой болонгуут олгосон юм байна.

 

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
эргүү юм яриад байгаараа ижилхэн бага ястан байж эвтэй бай
2018-05-02
Зочин:
Хүний нэр төрд халдах гэсэн зохион байгуулалттай хэрэг гэж үүнийг л хэлэх байхдаа. Энэ мэдээнд хэлэх гээд байгаа санаанд үнэний хувь огт алга. Ядаж Үенчээс Гаалийн хяналтын талбай хүртэл хэдэн км байдгийг ч мэддэггүй хүн байна. Хөшөөтийн уурхайгаас Ярантын боомтоор гартал тасралтгүй хатуу хучилттай замаар явдаг болоод удаж байгааг хэн ч гэсэн мэдэж байгаа. Энэ төслийн үндсэн үйл ажиллагаа нь Хөшөөтийн уурхайгаас ирж байгаа нүүрсийг Үенч гаалийн талбайд буулгаад шилжүүлэн өөр машин ачих үйл явц юм. Үүнээс өөрөөр газар нутгийн ухаж төнхөх, малтаж сэндийчих асуудал ер байхгүй. Үүний үр дүнд Үенч сумын олон арван хүн ажлын байраар хангагдан сумын иргэдийн амьжиргааны түвшин эрс нэмэгдэж байгаад хорссон нэг нь хөөрхий ийм л юм бичиж нутаг орны хөгжлөөс чангаах юм. ҮНЭН ХЭЗЭЭД ЯЛНА...
2018-05-02
Зочин:
Хөшөөтийн уурхай уг нь стратегийн орд байсан уурхай гэтэл Барсболд гэж нөхөр хятадад зарж орхисон шүү дээ энэ уурхайг буцааж стратегийн ордод авах шаардлагатай байна.
2018-05-01
irgen:
Teneg zahchinguud tenegeeree l duusna.Huurstei usaaraa hyatad spirtee nairuulj uugaad baij baihdaa taarsan hognuud.Mongoliig hudaldsan urbagch Elbegdorj,Saihanbileg metiin nobshnuud bugd zahchinguud shuu.
2018-05-01
Үенч:
Үенчийн ард түмэнг арай илүү орлого олоод байна гээд Булганыхан хорссондоо л ийм юм өдөөж байгаа юм
2018-05-01
эргүү юм яриад байгаараа ижилхэн бага ястан байж эвтэй бай
shaa lalruudaa:
bulganii torguuduud nutagtaa bariulah geed chadahgui bolhooroo iim yaria gargaad bj bna da hovd aimgiin 300 jolooch ene uurhaid teever hiij amjirgaagaa zalguulj bn teever hiij bga 30 compani bgaa bugd hovdiin comaniud bga
2018-05-01
zub arga:
Zahchinguud yumnaas aih bish dee.Delbelchiheech dee.Altai sumiinhan bol ali hediin delbelchihsen baihoo
2018-05-01
нэр:
хайран ч газар шороо минь дээ. Ингэж ингэж ард түмэнд ашигтай байдаг болж дүүрч. олон түмэнд хумсын чинээ ч наалдахгүй хэдэн муухай дарга цэрэг идээчин уугачиныг дэлхий даахгүй баяжуулаад газар нутаг минь там болоод үлддэг нь даанч хайран. хаа сайгүй ийм болоод байна, монгол орон тэрчигээрээ
2018-05-01