ТРАМП-КИМ нар ПАНЖУНМОН тосгонд уулзах уу

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Унтай уулзахаар тохиролцоод буй билээ.
Өнөөг хүртэл хоёр орны удирдагч хаана, хэзээ уулзах нь тодорхойгүй байна.
Ким Чен Унтай саяхан хоёр Солонгосын цэрэггүй бүс Панжунмон тосгоны “Найрамдлын ордон”-д уулзсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин өнгөрөгч амралтын өдөр “Сөүлийн санал болгосон газар 3-4 долоо хоногийн дараа ТРАМП-КИМ нар уулзах болно” хэмээн мэдэгдсэн билээ.
Тэгвэл Цагаан ордны тэргүүн Трамп, Ким Чен Унтай дээрх түүхэн уулзалт зохион байгуулагдсан Панжунмон тосгонд уулзах саналтай буйгаа илэрхийлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Трамп твиттер хуудастаа “Уулзалт болох газраас олон орон яригдаж байгаа. Миний хувьд хоёр Солонгосын хил дээрх Найрамдлын ордон нь гуравдагч орноос илүүтэй ач холбогдолтой, тогтвортой үргэлжлэх газар болох бус уу” хэмээн жиргэжээ.
ТРАМП-КИМ нарын уулзалт болох хамгийн өндөр магадлалтай гурван улсын тоонд СИНГАПУР, ШВЕД болон МОНГОЛ УЛС багтаж буй юм. Ким Чен Ун өмнө нь Шведэд суралцаж бас амьдарч байсан бол Монгол Улс, Хойд Солонгостой тун найрсаг харилцаатай цөөхөн орны нэг билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ