“Korean Air” компанийн өв залгамжлагч УЙЛАВ
2018-05-01

Өмнөд Солонгосын “Korean Air” компанийн өв залгамжлагч Чо Хюн Мин өнөөдөр Сөүлийн Цагдаагийн хэлтэст очиж, байцаалт өгчээ.

 

 

Чо Хюн Мин байцаалтын дараа хэвлэлийнхэнд “Намайг уучлаарай. Харамсч байна” хэмээн хэлээд, уйлжээ.

 

Тэрбээр өнгөрсөн сард “Korean Air” компанийн зар сурталчилгаа хариуцсан менежерийн нүүр рүү ус цацаж, хэл амаар доромжилсон байна.

 

 

Цагдаагийнхан уг хэргийг шалгаж буй бөгөөд одоогоор Чо Хюн Минийг аяллаар явах болон хилийн дээс алхахыг түр хугацаагаар хориглоод буй юм.

 

“Korean Air” компанийн Ерөнхийлөгч Чо Ян Хо хоёр долоо хоногийн өмнө Чо Хюн Минийг “Korean Air”-ийн Дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ene neg teneg huuhen baisgeed l uuchlaarai xaramsaj bn geel uilhii.....uuriinhuu chadlaar ch yavj udii zeregt hursen yum shig...aavinxaa beldej ugsun zuulun suudald irj suuchaad teneg sehuun zangaa zasaj humuustei ayataihan haritsaj lider baij chadahgui bol xoxi chin eeee.....manaid ch bas iim teneg sehuun yumnuud bgaa shuu....
2018-05-02
111111:
Үүнээс хойш хүний үг даадаг, хөндлөнгөөс видео бичлэг хийгээд байдаггүй ажилтан авч ажиллуулмаар юм байна даа... Өөх өгсөн хүнтэй өглөө үдэшгүй заргалдна гэдэг энэ дээ... Монголчууд маань ажил хийж чадахгүй тэгсэн мөртлөө бас чамламтгай даа
2018-05-01