Иргэдэд үнэлэгдээгүй ЭРХ БАРИГЧИД
2018-05-01

 

“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлыг тандсан судалгаагаар улстөрчдийн рейтэнгээрээ   Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлж, МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар нар удаалсан бол эрх баригч хүчин хамгийн доогуур үзүүлэлттэй гарчээ.

 

Энэ бол парламент дахь үнэмлэхүй олонхи МАН-ын өнгөрсөн хоёр жилийн үйл ажиллагаанд олон нийтийн өгсөн үнэлэлт, дүгнэлт гэж  болно.  Төрийн эрх барьсан хоёр жилийн хугацаанд МАН хүчин өмнөх эрх баригчдыг шүүмжилж нэг хэсэг хугацаа алдсан. Өнгөрсөн оноос эдийн засгийг тогтворжуулахаар ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар   валютын нөөц нэмэгдэж, төр  дансандаа мөнгөтэй болоод байгаа. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд жил дараалан эдийн засаг өссөн үзүүлэлтэй гарсан ч энэ нь иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй байгааг олон нийт шүүмжилж, ямартай ч эрх баригчдын чихэнд хүрснийг энэ хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгнээр нотлогдоно. Эрх баригчид өнгөрсөн хугацаанд “Бид эдийн засгийг хямралаас гаргасан” гэдэг. Тэгвэл эрх баригчдад нар тусч, иргэдээс  хямралын сүүдэр арилаагүй л байгаа. Тэгээд ч өнгөрсөн хоёр жилд бүтээн байгуулалтын ажил нэлдээ зогсож,  царцаасан ажлуудаа цаасан дээр дугаарласаар ирсэн.

 

 ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, төр мөнгөтэй болсон ч энэ оноос хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт хамаарах 60 хувьд олгож эхэлсэн.  Өнгөрсөн хугацаанд зарим  эцэг эхчүүд  хүүхдийн мөнгөөрөө  өрхийн төсвийн нэг хэсгийг бүрдүүлсээр ирсэн.  Тэдгээр айл өрх зорилтот бүлэг дэх жагсаалтын гадна, хүүхдийн мөнгөнөөс танагдсан нь   өрхийн төсөвт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байгаа. Улсын төсвийг танаад танаад танагдаггүй, зарлага нь нэмэгдсээр байдаг бол өрхийн төсвийг танахад хумигдсан орлого шууд л мэдрэгдэнэ.

 

Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт хувааж, алагчилсан эрх баригчид  идэр гурван есийн хүйтэн тачигнасан өдрүүдэд   цоо шинэ загварын “lexus” машинаар тансаглаж байхад айл өрх хэрэглээгээ танаж,  нүүрсээ шуудайгаар нь зөөн бор өдөр шар хоногийг өнгөрүүлж байсан нь гашуун үнэн. МАН төрийн эрх барьсан хугацаандаа  Засгаа огцруулж, дараагийнхыг байгуулж, албан тушаал, эрх ашгийн төлөөх  хагарал нь одоо ч үргэлжилсээр байгаа.   Хэдийгээр эрх баригч хүчин муу нэртэй байдэг гэдэг ч үг, үйлдлийн зөрүү нь  хоёр жилийн өмнө МАН-д өгсөн иргэдийн итгэл нэгэнтээ салхинд хийссэнийг өнөөдөр улс төрийн намын рейтэнгээрээ  навс унасныг дээрх судалгаа харуулж байна. Өөрөө ойчсон МАН уйлахгүй л байлгүй. Намын дарга У.Хүрэлсүхийгээ дөрөвдүгээр бичигдсэн нь овоо доо, чамлахаар чанга атга гэдэг. 

 

Үнэмлэхүй эрх баригчдыг ардаа орхиж рейтэнгээрээ тэргүүлсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд улс төрийн алсын хараа, лидерийн бодлого гэх цаасан малгай өмгөх хэрэггүй. Ерөнхийлөгчөөр сонгогдоод ажилласан 9 сарын хугацаанд  эрх баригчдын бодлого шийдвэрт шүүмжлэлтэй хандсан гэхээсээ УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл нь буцаагдаж, байр суурь нь олонхид дарагдсаар ирсэн. Тэгээд ч Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд иргэдтэй хийх уулзалтаа үргэлжлүүлсээр ирсэн.  Энэ бүхэн Ерөнхийлөгчийг өмгөөлөх, өмөөрөх сэтгэлзүйг масст төрүүлсэн нь тодорхой.

 

Өнөөдрийн тухайд Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл эрх баригчид  дэмжихгүй буцааж болохгүй нөхцөл үүссэн. Тиймээс нь Засгийн газрынхаа өргөн барьсан хуультай хамтатган хэлэлцэхээр ажлын хэсэг байгууллаа. Учир нь хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох төслийг дэмжихгүй, буцаавал угийн унасан МАН-ын рейтэнг 2020 оны сонгуулиар ч дахиж сэргээхээргүй болж, бусад улс төрийн хүчинд  барих “бэлэг” болохоор байлаа.

 

Нөгөөтэйгүүр  сөрөг хүчин АН-ын рейтэнг ч нааштай гарсангүй.   Парламентад цөөнхийн цөөнх сөрөг хүчнийг бүрдүүлж байгаа ч эрх баригчдын үйл ажиллагааг хянах, шаардлах эрх нь АН-д бий. Тиймээс ч эхнээсээ шаардлага, мэдэгдлээ хүргүүлсээр байгаа. Гэхдээ АН-ын рейтэнг олон нийтийн дунд өсөхгүй байгаа нь намын дотоод үйл ажиллагаанаас үүдэлтэй.  АН асуудалд холбогдсон нэгнээ түших бус түлхэх бодлого барьж, лидерүүдээрээ талцсан нь тэдний рейтэнгийг өсгөх боломжийг өгсөнгүй. Тухайлбал,  тус намаас “Оюутолгой”-н асуудлаар С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар шалгагдаж байгаа.  С.Баярцогтын асуудлыг хэвлэлээр шуугихтай зэрэгцээд намын гишүүнчлэлээсээ хасах шийдвэр гаргасан.   Үүнийхээ дараагаар тус намын удирдлага “шалгагдаж байгаа нөхдөө хэн хэнийг нь хамгаална” гэж хичнээн тайлбарласан ч “өнгөрсөн бороон хойноос цув нөмрөхтэй адил” байлаа.

 

Харин парламент дахь гурав дахь хүчний төлөөлөлтэй  бие даасан тоглолт хийж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр нар улс төрийн рейтэнгээрээ тэргүүлсэн нь  нэг талаас гайхаад байх зүйлгүй. Учир нь тэд 2020 оны сонгуулийн гараагаа нэгэнтээ эхэлчихсэн.

 

Эрх баригчдыг  нийслэлд бүгж, Төрийн ордон хавиар албан тушаал булаацалдан хагаралдаж байх зуур МАХН-ын удирдлагууд  хөдөө орон нутгийг зорьж, ард иргэдтэй  саналаа хуваалцаж, олон нийтэд таалагдсан төслөө нэгэнтээ боловсруулаад хэлэлцүүлж байна. МАХН болон бусад хүчний хамтарсан Шинэ дээд Үндсэн хуулийн төсөлд сурч боловсрох, орон сууцанд орохоос эхлээд залууст үнэ төлбөргүй үйлчилгээг нэвтрүүлнэ гэсэн мөрөөдлийн жагсаалт хөвөрч байгаа.

 

 Эдүгээ эрх баригчдын бүрэн эрхийн хугацаа талдаа ороод байна. Тиймээс цаасан дээр төлөвлөсөн амлалт, төслөө ажил хэрэг болгох эсэх нь эрх баригчдын үйлдлээс хамаарна. Харин иргэдийн тухайд дараагийн сонгууль дөхөх тусам ирэх баригчдад итгэл, найдвар тавиад байдаггүй, дараагийн сонголтоо төлөвлөчихсөн байдаг.

 

Тиймээс ирэх жилүүдэд хэрхэн ажиллах, амласнаа хэр биелүүлэхээс  улстөрч, улс  төрийн намуудын ирээдүй шийдэгдэнэ. 

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
нэр:
миеэгомбын энхболдын нэр сайн байхын арга алга. ард түмний талд нэг байхгүй, ёстой олигархи талдаа хэт автсан гэж олон түмэн ярьж байна даа. дандаа болохгүй юмыг өмөөрнө гэж ярьж байна. газар шороо, авлига тэр тусмаа хурцыг цээжээрээ хааж байгаа гэх зэргээр энэ олон түмэн чинь яриад байна. Лидер юм бол лидер шиг байж цаг үеэ мэдэрч болохгүй бүтэхгүй байгаатай зориг гаргаад тэмцээч. далдуур биш ио олны нүүрэн дээр олигтойхон ажиллаач. ядаж ганц хоёр улаан цайм луйврыг зогсоогооч, эрдэнэтийн 49 ч гэдэг юм уу, ноён уул ч гэдэг юм уу, ард түмэндээ баттулга шиг 5 толгойг 100 хувь хувьцааг нь ард түмэнд өгүүлнэ гэх шиг. Олны хэлдгээр өөрөө л идээд тойрсон хэдэн юмаа идүүлээд байхаар явахгүй бнаа гэж энэ олон түмэн чинь хэлээд байх юм
2018-05-02
Иргэн:
Хуцаад бай малаа
2018-05-01
Battulgig bol demjinee
2018-05-01
зочин:
харин тиймээ хэн үнэмших юм энхбаяр ганбаатар 2 тэргүүлээд байх даа яхав дээ
2018-05-01
Зочин:
Судалгаа гэж итгэхэд бэрх байна.Засаг сайн ажиллаад эдийн засаг сэргээд ирж байхад ард олон эсрэгээрээ үнэлэлт өгнө гэхэд туйлын эргэлзээтэй санагдана.
2018-05-01
Zochin:
Shal hudlaa dun shuu
2018-05-01
Иргэн:
Шаал худлаа судалгаа байна. Эсвэл манай ард түмэн ийм мулгуу мангуу болчихсон юмуу?!?!
2018-05-01
ЭНЭ ХУДЛАА ДҮН БАЙХОО
2018-05-01
иргэн:
Эрдэнэтийн 49-хувийг төрд буюу ард түмэнд нь өгөхгүй луйварчидын цаана Миеэгомбын Энхболд дарга байгаа юм биш биз.Энэ дарга нэг л хойрго хандаад байх шиг.Уг нь ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ард түмэндээ 49-хувийг хувьцаагаар өгнө гэж ярьсан.Одоо энэ талаараа ер дугарахгүй байх юм.Сайханбилэгийг Оюутолгойн гэрээнд Дубайд өөрчлөлт оруулсан,Эрдэнэтийн 49-хувийг луйвраар авахад гол үүрэг гүйцэтгэсэнд бас шалгаачээ.
2018-05-01
varane:
Баттулга 1-р байна гэж байх уу. Ай мэдэхгүй.
2018-05-01
Z:
ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ.
2018-05-01
Иргэн:
Хуцаад бай малаа